Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Богино хумсыг хэрхэн будах вэ?

  М.Даваадулам 2017-02-01 3595

Зөвхөн урт хумс л сайхан харагддаг гэж та бодож байна уу? Үгүй шүү. Тохирсон будалт хийснээр богино хумс ч дутахгүй сайхан харагддаг.

Богино хумсанд тохирсон маникюрын санаануудыг хүргэж байна. 


Сонгодог: Франц маникюр

 

A photo posted by Elena Кlypko (@elena_klypko) on

Франц маникюр урт болон хэлбэрээс үл хамааран бүх л хумсанд төгс зохицдогоороо давуу талтай. Френч хийхдээ ихэвчлэн цагаан өнгө ашигладаг. Тэгвэл өөр тод өнгөнүүд сонгон туршихыг зөвлөж байна. 


Урвуугаа харсан френч: Саран будалт

Богино хумсанд тохирох төгс маникюрын нэг бол - саран маникюр. Тус будалт аль ХХ зууны 30-аад онд дэлгэрчээ. Өнөөдөр ч охид бүсгүйчүүдийн үнэнч сонголт хэвээр байгаа юм.


Франц болон саран будалт нэг доор

Нэгд хоёр: френч болон саран будалт. Гол нь хумсны уг болон үзүүрийн контур будалт параллель байх ёстой.


Судал

Босоо зурвас нь таны хумсыг урт харагдуулна.


Толбо

Толбо буюу цэг хэлбэртэй чимэглэл нь урт болон богино хумсны аль алинтай нь төгс зохицон харагдана. Гол нь цэгнүүд жижиг байх ёстой. Хэтэрхий том байвал хумс богино харагддаг. 


Уусгалт

Энэ будалт ямар ч урттай хумсанд төгс зохицно.


Хар өнгийн будалт

Хар өнгийн лак сонгохдоо хумсны хэлбэрээ анхаараарай. Төгс хэлбэртэй хумсанд л хар өнгийн лак илүү чамин харагддаг.


Шигтгээ

Богино хумсыг шигтгээ чимдэг. Гэхдээ хэт их шигтгээ таныг гоозүйн мэдрэмжгүй нэгэн болгон хувиргахыг мартаж болохгүй!


Металл судал

Хумсны үзүүр хэсэгт ойрхон хөндлөн зураас ч таны хумсыг урт харагдуулж болдог. 


Наалт

Тугалган цас болон янз бүрийн хэлбэр, хэмжээтэй наалт нь таны хумсанд чимэг болно.


"Хагардаг" лак

Хамгийн гол дүрэм - суурь будгаа сайтар хатаагаарай. Дараа нь "хагардаг" лакаа түрхэнэ. 


Ирвэсийн толбо

Хэзээ ч моодноос гарахгүй будалт.


"Усан" будалт

Усан дээр хумсны лакаа түрхэж, зүү аль эсвэл хурц үзүүртэй зүйлийн тусламжтай абстракт зураг бүтээнэ. Усан дээр тогтсон өвөрмөц зураг бүхий лакаа хумсандаа нааж, илүүдэл хэсгийг болгоомжтой арилгана. 


Гялгар болон матт лакийг хослуулах нь 

Үнэхээр загварлаг шүү!


Зураг

Хумсныхаа үзүүр хэсэгт зураг зураад үзээрэй. Таны хумсыг урт харагдуулах болно.


Гарын доорх хэрэгслээр зураг зурах

Өөрийн уран төсөөллөө бүү хязгаарла. Аяга таваг угаагч поролон, торон даавуу зэрэг гар доорх эд зүйлсийг ашиглаарай. 


Зурагтай наалт

Заримдаа хөгжилтэй зурагтай наалт будалтыг сонирхолтой болгодог.


Хампилэн элс

Өнгө өнгийн тоосонцор, хампилэн элс - мөн л сонирхолтой чимэглэлийн нэг юм.


Товгор будалт

Уламжлалт ойлголтыг эвдье. Товгор будалт богино хумсанд үнэхээр зохицож байгаа биз?

Шинэ туршилт

Аливаа шинэ санаа туршихаас бүү ай. Элдэв янзын хээ нь зөвхөн урт биш, богино хумсанд ч төгс зохицно. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө