Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Франц бүсгүй “Ертөнцийн гоо бүсгүй” болов

  М.Даваадулам 2017-01-30 1823

Францын гоо бүсгүй Ирис Миттенар “Ертөнцийн гоо бүсгүй 2016” тэмцээний ялагч болсон тухай Reuters мэдээллээ.

Шилдэг гуравт түүнчлэн Гаитийн гоо бүсгүй 25 настай Ракель Пелисье, Колумбийн гоо бүсгүй 23 настай Андреа Товар нар тунажээ.

Францын гоо бүсгүй, Лилль хотын уугуул Ирис Миттенар нь 23 настай, шүдний эмчийн чиглэлээр суралцдаг байна. Тэрээр шүхрээр үсрэх, банжи жампинг болон дельтапланеризм зэрэг экстрим спортоор хичээллэх дуртай гэнэ.

“Ертөнцийн гоо бүсгүй”-н титмийг Францын оролцогч хоёр дахиа хүртэж байна. Өмнө нь 1953 онд Франц бүсгүй энэ нэр хүндтэй титмийн эзэн болж байжээ.

“Ертөнцийн гоо бүсгүй 2016” тэмцээний финалын шалгаруулалтад 86 орны мисс өрсөлдсөн юм. Филиппины нийслэл Манила хотод болсон шалгаруулалт 3 цаг үргэлжилжээ.

Эх сурвалж: Reuters

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө