Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Төгс үстэй харагдах 11 нууц

  М.Даваадулам 2017-01-23 9662

Төгс үсний засалттай харагдахад шаардагдах энгийн нууцуудыг та бүхэнд хүргэж байна. 

Шуулт

Энгийн оймс ашигласнаар та үсээ төгс шууж болно.

Үсээ буржийлгах

Хэрэв таны үс ороолт тийм ч сайн авдаггүй бол энэ аргыг зөвлөж байна. Үсээ гараараа ороосны дараа тугалган цаасанд ороож, үсний индүүгээр хэв оруулна. Энэ аргыг хэрэглэснээр таны үсний ороолт харьцангуй удаан барихыг та анзаарна.

Давстай ус

Өглөө ороосон үс үдийн алдад нэг л эмх замбараагүй болсон байдаг шүү дээ. Самнавал ороолт нь суларна. Тэгвэл үсний ороолтоо хадгалж, нэгэн зэрэг өдрийн турш эмх замбараатай харагдуулахын тулд давстай ус ашиглахыг зөвлөж байна. 1 цайны халбага далайн давсыг 0.5 литр цэвэршүүлсэн усанд хийж хутгана. Давстай усаа цацагч хошуутай саванд хийж, үсэндээ цацсанаар та өдрийн турш гайхалтай харагдах болно.

Үсний гоёл

Урт үсэнд гоёл зүүх тийм ч хэцүү биш. Толгойндоо зүүхээс өмнө урт үснийхээ үзүүрт гоёлоо бэхлээрэй. Дараа нь үсээ ороох маягаар дээшлүүлж, гоёлоо зүүгээрэй. Та төгс харагдах болно.

Өтгөн үс

Өтгөн үстэй харагдахыг хүсч байна уу? Тэгвэл үснийхээ өнгөтэй адил өнгийн нүдний тень хуйхандаа бага зэрэг цацаж өгөөрэй. Үнэхээр үр дүнтэй шүү.

Үсээ дээш нь боох

Үсээ дээш нь боох тусам “цоглог” харагддаг. Тэгвэл танд энгийн нэг “невидимка” хавчаар тусална. Зураг дээр харуулсны дагуу хэрэглээрэй.

Урт үстэй харагдах

Хэрэв та урт үстэй харагдахыг хүсч байвал үсээ нэг бөөн биш хоёр салгаж боогоорой. Толгойныхоо орой хэсэгт, мөн арай доор хоёр хувааж боосноор, та илүү урт үстэй харагдах болно.

Үс соронзлогдохоос сэргийлэх

Хэрэв таны үс гэмтэж, ийш тийш соронзлогдоод байна уу? Тэгвэл үр дүнтэй арга санал болгоё. Үсэндээ лак цацаж, дараа нь сормуусны будагны сойзоор үсээ самнаарай. Ингэснээр хугарч гэмтсэн үсийг хэлбэрт оруулна. Мөн сойзондоо үсний спрей цацсаны дараа үсээ самнаж ч болно.

Үсээ буржийлгах хялбар арга

Үсээ буржийлгах үнэхээр хялбар. Шөнө унтахаасаа өмнө үсээ дээш нь шууж, толгойны резинээр тогтоогоорой. Өглөө нь таны үс төрөлхийн мэт буржийсан байх болно.

“Үл үзэгдэгч” хавчаарыг зөв хэрэглэцгээе

“Үл үзэгдэгч” хавчаарыг бид буруу хэрэглэж заншсан байдаг. Хавтгай талыг нь гадагш харуулан зүүх нь зөв юм.

Үсээ буржийлгах хурдан арга

Үсээ сүлжээд дараа нь үсний индүү ашиглаарай. Ингэснээр төрөлхийн мэт буржгар үстэй болох болно.

Спираль хэлбэртэй шпилька

Хэрэв та шулуун, “дуулгаваргүй” үстэй бол энгийн “шпилька”-ны оронд спираль хэлбэртэйг ашиглаарай. Ингэснээр таны үс хэлбэрээ бүтэн өдрийн турш барих болно.

Бантикан үс

Үсээ энгийн нэг байдлаар боохоос залхаж байна уу? Тэгвэл бантик хэлбэр гарган боох аргыг санал болгож байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө