Ковид-19

Коронавирусийн тархалтын улмаас амны хаалт дэлхий нийтийн хамгийн чухал хэрэгцээ болоод байна.

БНХАУ-ын Сангийн яамны мэдэгдсэнээр гуравдугаар сарын нэгнээс дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн хооронд 10 тэрбум юанийн үнэтэй 3 тэрбум гаруй амны хаалт, 7 тэрбум юанийн үнэтэй 37 сая 520 мянган ширхэг хамгаалалтын хувцас, 9 тэрбум юанийн үнэтэй 2 сая 410 ширхэг халууны шил, 3 тэрбум 300 мянган юанийн үнэтэй 10 мянга 600 ширхэг амьсгалын аппарат, 3 тэрбум юанийн үнэтэй 2 сая 840 мянган ширхэг оношлуур, 8 сая 410 мянган нүд хамгаалах шилийг үйлдвэрлэн гаргажээ. Ингээд нийт 32 тэрбум юань буюу дунджаар 12 их наяд 800 тэрбум төгрөгийг эмнэлгийн хэрэгсэлд зарцуулж бусад оронд тусламжаар илгээжээ.