Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

МУГАБЕГИЙН ШАРИЛЫГ ТӨРӨЛХ ТОСГОНД НЬ ХҮРГЭЖЭЭ

  Б.Оюун 2019-09-12 176

Зимбабвегийн ерөнхийлөгч агсан Роберт Мугабегийн цогцсыг түүний эх оронд авчирчээ. Роберт Мугабе энэ сарын 6-нд өвчний улмаас Сингапурт эмчлүүлж байхдаа таалал төгсчээ. 95 насандаа хорвоог орхисон Зимбабвегийн экс ерөнхийлөгчийн шарилыг эх оронд нь тусгай үүргийн онгоцоор авчирч, нийслэл Хараред ёслол хүндэтгэлтэйгээр угтан авсан байна.

Хараре хотын нисэх буудалд экс ерөнхийлөгчийнхөө Үндэсний туг далбаагаар хучсан шарилыг хүндэт харуул, Зимбабвегийн аюулгүйн албаны тэргүүнүүд жагсан хүндэтгэл үзүүлж, энэ улсын одоогийн төрийн тэргүүн Эммерсон Мнангагва хүлээн авчээ. Мөн Роберт Мугабегийн эхнэр Грейс, охин Бона нар нь шарилыг угтан авсан байна. Түүнчлэн энэ өдөр Хараре хотын олон улсын нисэх буудалд жирийн иргэд ч мөн олноороо цугларч, улсынхаа экс тэргүүнд хүндэтгэл үзүүлжээ.

Нисэх буудалд цугласан олонд хандан ерөнхийлөгч Мнангагва хэлсэн үгэндээ: -Бид улс орныхоо өмнө их зүйл хийж бүтээн, өнөөдрийн бидний тусгаар тогтнолыг авчирч, улс орноо олон жил удирдан залсан тэргүүнтэйгээ салах ёс хийх гэж байна. Зимбабвегийн ард иргэд Роберт Мугабегийн хийж бүтээсэн, байгуулсан бүхэнд хүндэтгэлтэй хандаж, улс орны эцэг, аугаа удирдагч гэдгээр нь хүндэтгэл үзүүлэх болно гэжээ. Мугабегийн шарилыг цэргийн казармуудад аваачин салах ёс хийж, улмаар төрийн их хүндэтгэл үзүүлэн оршуулах ёслол болох газарт аваачих юм. Зимбабвегийн экс ерөнхийлөгчийг оршуулах ёслол энэ баасан гарагт болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө