Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЯПОНЫ ХАТАН ХААН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ

  Б.Оюун 2019-09-11 163

Японы өргөмжит хатан хаан Мичико мягмар гарагт эмнэлгээс гарчээ. Тэрээр Токиогийн их сургуулийн дэргэдэх эмнэлэгт хэвтэн, хөхний хорт хавдрын эсрэг мэс засал хийлгүүлсэн юм. Хатны биеийн байдал сайн байгаа талаар Японы NHK телевиз мэдээлжээ.

 Хатан хаан Мичикод энэ сарын 8-нд мэс засал хийсэн нь амжилттай болжээ. Мэс заслын дараагаар ямар нэгэн хүндрэл илрээгүй, хатан Мичикогийн биеийн байдал богино хугацаанд дээрдсэн талаар эмч нар нь ярьсан байна. Мичико мэс заслын дараагаар тодорхой хугацаанд эмч нарын хяналтанд байж, шаардлагатай шинжилгээнүүд хийлгэх ёстой гэнэ. Японы өргөмжит хаан Акихито эхнэрээ мэс засалд орохоос нь өмнө болон дараагаар эмнэлэгт биечлэн очиж эргэж байжээ. Тэрээр хатных нь эрүүл мэндийн байдалд санаа тавин эмчилсэн эмч нарт талархлаа илэрхийлсэн байна. Хатан Мичико энэ жил 84 настай юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө