Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Пакистаны экс ерөнхийлөгчийг баривчилжээ

  Б.Оюун 2019-06-13 182

Пакистаны экс ерөнхийлөгч Асиф Али Зардариг эх оронд нь хууль бусаар их хэмжээний мөнгө угаасан хэргээр баривчилжээ. Пакистаны сөрөг хүчний тэргүүн Исламабад дахь улсынхаа Дээд шүүхэд хандан батлан даалтаар суллагдах хүсэлт гаргасан ч шүүх хүсэлтийг нь хүлээж аваагүй байна.

Пакистаны Үндэсний намын тэргүүн, сөрөг хүчний нөлөө бүхий улс төрч Асиф Али Зардари нь улсынхаа төрийн эрхийг 2008-2013 оны хооронд тэргүүлэн ажилласан юм.

Тэгвэл Пакистаны хууль хүчнийхэн экс ерөнхийлөгчөө хуурамч, далд банкны данс, мөн компанийн нэр ашиглан их хэмжээний хөрөнгө мөнгө идэж шамшигдуулсанд буруутган баривчилсан юм. Али Зардариг улсынх нь Дээд шүүх батлан даалтаар суллахаас татгалзсаны дараа экс ерөнхийлөгчөө саатуулан хорьжээ. Энэ үеэр шүүхийн барилгын гадна Зардаригийн талыг баримтлагчид болон цагдаа хүчнийхний хооронд мөргөлдөөн гарсан байна.

Пакистаны экс ерөнхийлөгчийн хүү Билавал Бхутто-Зардари түүний эцгийг улс төрийн зорилгоор хилс хэрэгт буруутган, хэлмэгдүүлэн хорилоо гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө