Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Буурагчин” хайрханы тахилга наадам боллоо

  Ч.Доржбат 2019-06-12 767

Алдарт Ерөө голын эрэг дээр  орших байгалийн үзэсгэлэнт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэд буургачин хайрханыхаа тахилга наадмыг хийж байна. Монголчууд эрт дээр үеэс зуны эхэн болон дунд  сард уулаа овоогоо аргадан тахиж, ирсэн эртний уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Ерөө сумын иргэд өөрсдийн тахин шүтэж явдаг, буургачин хайрханаа аргадан тахилаа.

Тахилгын ёслолд 9-р Богдын тааллын шавь Түгсрай Ренбүүчийг нутгийн иргэдийн урилгаар хүрэлцэн ирж, уул овоог аргадан бурхны номоо айлдсан юм.

Буургачин хайрханы тахилыгн үеэр таван насын морь уралдаж, тус бүр түрүү морийг мотоциклоор байлж байна. Нутгийн уул, шүтээн хайрханаа аргадан тахихад Ерөө сумын унаган хүүхдүүд болох иргэн Нямсайхан, нар бай шагналыг нь ивээн тэтгэжээ. Ерөө сумын хувьд энэ зун хур бороо багатай гандуу байгаа. Харин одоо уул хайрханаа аргадан тахисан учраас хурмаст тэнгэр хур хайрлаж, газар дэлхий дэлэгнэсэн сайхан зун болно гэж нутгийн хөгшчүүл ярьж байлаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө