Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Нэгдүгээр ангид шинээр элсэгчдийн бүртгэл 33 хувьтай үргэлжилж байна

  Ш.Бат-Эрдэнэ 2019-05-20 395

Өнгөрсөн долоо хоногоос эхэлж зургаан настнуудыг бүртгэж эхэлсэн. 2019-2020 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 38 мянга гаруй хүүхэд элсэн суралцах ёстой. Одоогоор бүртгэл 33 хувьтай үргэлжилж байна. Мөн  Энэ жилээс эхэлж бүртгэлийг хавар явуулахаар болсон. Бүртгэх хугацаа ийнхүү наашилсан ч журамд ямар нэгэн өөрчлөлт гараагүй байна.

Шинэ хичээлийн жилд 84 сургуульд шинээр 566 хүүхэд элсэн суралцана. Одоогоор бүртгэл 40 гаруй хувьтай үргэлжилж байна. Эцэг эхчүүдийн хувьд оршин суугаа хаягын бүртгэлээ цаг тухай бүртээ хийлгээгүй асуудлаас болж, хүүхэд бүртгэхэд зарим нэг хүндрэл гарч байна гэдгийг тус сургуулийн сургалтын менежер бидэнд хэлсэн юм.

Энэ онд нийт 34 сургууль шинээр ашиглалтад орох ёстой. Эдгээр сургуулиудаас  шинэ хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн 23 сургууль нь хүүхдүүдээ хүлээн авна. Иймд анги дүүргэлтээс шалтгаалж хүүхэд хичээл завсардах асуудал 2019-2020 оны хичээлийн жилд гарахгүй гэдгийг НБГ-аас мэдэгдсэн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө