Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

С.Чинзориг: Манай улсаас Япон улс гурван салбарт ажиллах хүч авна

  М.Ариунжаргал 2019-04-26 4319

Энэ жил япон улс хөдөлмөрийн гэрээгээр ажиллах есөн оронтой санамж бичиг байгуулжээ. Үүний нэгт нь Монгол улс багтсан бол нийт 14 салбарт ажиллах хүч авах юм байна. Ажиллах хүч авах 14 салбараас эхний ээлжинд гурван салбар тодорхой болсныг хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд хэллээ. Тухайлбал Токиогийн олимп зохион байгуулах газарт хийгдэх бүтээн байгуулалтын ажил болон далайн тээвэр, өндөр настан асран халамжлах гэсэн гурван чиглэлд ажиллах хүч авах юм байна. Ингэхдээ хөдөлөмрийн гэрээгээр ажиллаж байгаа тул япон улсын жишгээр цалингийн хэмжээ тооцогдоно гэлээ. Энэ нь Монгол мөнгөөр тооцвол багадаа 2,5-3 сая төгрөг байх юм

Япон улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч гаргах санамж бичиг энэ сараас хэрэгжиж эхлэнэ. Гэхдээ ажиллах хүч гаргахтай холбоотой асуудлыг ирэх долоо хоногийн засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараа бүртгэлийг хэзээнээс эхлэх, ямар шалгуураар гаргах зэрэг нарийн журмыг боловсруулна гэлээ.

Өнөөдрийн байдлаар япон улсад дадлагажигч илгээх зөвшөөрөлтэй 67 байгууллага нийт 1154 иргэнийг япон улсад ажиллуулж байна. Харин хөдөлмөрийн гэрээгээр ажиллахтэй холбоотой асуудалд дээрх зөвшөөрөл бүхий байгууллага орлцохгүй. Зөвхөн засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар японд ажиллах хүч илгээх асуудлыг зохион байгуулна гэдгийг салбарын сайд онцоллоо

Япон улс ажиллах хүч авах гурван салбартаа квот буюу хязгаар тогтоогоогүй юм байна. Мөн насны дээд хязгаар заагаагүй тул 18 аас дээш насны хүмүүс гэрээгээр ажиллах боломжтой гэлээ. Энэ онд барилга, усан тээвэр, асаргааны салбарт ажиллах хүч авах тул салбар салбараас шалтгаалж хэлний түвшин, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэх юм байна. Мөн япон улсад дадлагажигчаар ажиллаж байгаа иргэд гурван жилийн хугацаа нь дуусвал үргэллүүлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллах боломжийг нээжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө