Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Бусдын адууг хулгайлан унага ч үлдээлгүй төхөөрдөг  байсан бүлэг этгээдүүдийг саатуулжээ

  Ч.Доржбат 2019-04-20 6591

Хэнтий Дорнод аймгуудад мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оныхоосоо огцом  өссөн байна.Энэ нь хэд хэдэн шалтгаан байгааг тус аймгийн цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тухайлбал Хэнтий аймгийн цагдаагийн газрын мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн алба хаагчид тус аймагт бүлэглэн хулгай хийдэг  гурван  бүлэг этгээдүүдийг саатуулсан шалгаж байна. тэдний хувьд бусдыг бэлчээрт байгаа адууг тууж, унага ч үлдээхгүй төхөөрч борлуулдаг  байжээ.

Мөн Хэнтий аймагт Малын шилжилт хөдөлгөөн бүрт цагдаагийн байгууллагаас бичиг хийж өгдөг байжээ. Гэтэл үүнийг хүчингүй болгосон байна. Ингэснээр малын шилжилт хөдөлгөөнд цагдаагийн байгууллагын тавих хяналт суларч, мал хулгайлах гэмт хэрэг ч нэмэгдэх шалтгаан нь болсон байна.

Хэнтий аймгийн цагдаагийн газрын алба хаагчид одоогоор гурван бүлэг этгээдийг саатуулан шалгаж байна. тэдний зарим Улаанбаатар хотын махны ченж нартай холбоотой. Тэд бусдын малыг төхөөрч тэдэнд нийлүүлдэг үйлдэл урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө