Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Энэ хаврын хувцас загварын 7 тренд

  Б.Оюун 2019-04-17 1079

Энэ хаврын хувцас загварын 7 тренд Урин хавар айлчлан ирж, гадаа дулааран бүсгүйчүүд хүүхнүүд хувцсаа нимгэлэн ганган дэгжин хувцаслах цаг үе хэдийнэ иржээ. Тэгвэл 2019 хаврын улиралд дэлхийн загварын чиг хандлага ямар байгааг мэдэж, мөн тренд болж байгаа хувцас загвараас санаа аваарай...

Урт даашинз, түрийтэй гутал

Энэ хаврын загварын чиг хандлагад ноёрхон гарч ирсэн look бол урт даашинзан дор хагас болон урт түрийтэй гутал өмсөх нь таныг ихэд загварлаг харагдуулна. Ингэхдээ гутлын өсгийний өндөр энд тийм ч чухал биш юм.

Өвөрмөц өмд

Дэлхийн загварын ертөнцөд энэ хавар өвөрмөц хэв маягтай өмд мөн түрэн орж иржээ. Энэ нь биед ихэд тааламжтай, хэт бариу биш, чөлөөт загварын өмд юм. Ийм өмдийг гоёмсог, урт хоншоортой гутлан дээр өмсвөл илүү загварлаг харагдана.

Тай-дай принт

Энэ хавар мөн өвөрмөц, сонин содон принттэй цамц, богино цамц өмсвөл ганган дэгжин харагдана. Ralph Lauren загварын ордон энэ хаврын хувцас загварын коллекцидоо тай-дай принттэй хувцсыг мөн онцолжээ.

Цагаан өнгийн гутал

Цас хэдийнэ хайлж, байгаль дэлхий өнгөө сэргээн ногоорч байгаа энэ үед та цагаан өнгийн гутал өмсвөл таны хувцас илүү тодорч, илүү загварлаг харагдуулна.

Загварлаг бүсгүйчүүд энэ хавар дэлгүүрийн лангуун дээрээс чухам цагаан өнгийн гутлыг хамгийн түрүүнд худалдан авч байгаа юм. Ийм өнгийн гутлыг ямар ч хувцсан дээр зохицуулан өмсч болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө