Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Залуу сайхан арьстай байх энгийн зөвлөмж

  Д.Отгонсүрэн 2019-04-15 1092

Орой гэртээ ороод л ядарснаа гайхаж ор луугаа яарч байгаа юм биш биз. Сайхан бүсгүй минь ядарсан байсан ч орой унтахаасаа өмнө заавал амжуулах хэдэн зүйл байгааг битгий мартаарай. Өөртөө жаахан цагийг зарцуулж гоо сайхнаа урт удаан хадгалж, сайхан төрхөөрөө хэзээд гайхуулах боломжыг битгий алдаарай. Өөрийгөө хайрласнаар та хамгийн үзэсгэлэнтэй нь байх болно. За ингээд өөрийгөө хайрлаарай бүсгүйчүүд ээ. 

1. Цэвэрлэгээ, цэвэрлэгээ бас дахин цэвэрлэгээ. Сайхан байх хамгийн чухал алхам бол эхлээд будгаа арилгаж, нүүрээ цэвэрлэх.

Нэг шөнө л будгаа арилгалгүй унтсанаар 14 хоногоор хөгширдөг гэдгийг та мэдэх үү? Арьсны төрөл бүрийн асуудал, өнгөө алдаж, үрчлээтсэн арьсны гол шалтгаан нь нүүрээ цэвэрлэлгүй унтсантай холбоотой юм. Тиймээс яаж ч ядарсан нүүрний будгаа заавал арилгаж, нүүрээ цэвэрлэж байгаарай. Энэ бол хамгийн эхний бөгөөд зайлшгүй алхам юм. За тэгээд арьсаа зөв, сайн цэвэрлэх дараалал гэж байна. Эхлээд өөрийн арьсаа зөв тодорхойлуулж, арьсандаа тохирсон бүтээгдэхүүнээ сонгох хэрэгтэй. Хэн нэгнээс сайн гэж сонссон даруйдаа хамгийн чухал эрхтнээ туршилтын туулай болгодог юм биш биз дээ. Энэ бол хамгийн буруу зүйл шүү. 

2. Бүсгүй та үзэсгэлэнтэй сайхан байхын тулд үнэтэй, сайн гэсэн болгоныг хэрэглэснээрээ хэрэгжих зүйл биш юм. Гоо сайхан байхын тулд хэрэгжүүлэх чухал зүйл бол амралт гэдгийг дэлхийд гоо сайхнаараа алдаршсан бүсгүйчүүд онцолдог. Тухайлбал,  алдарт модел Ирина Шейк далайн эрэгт амарч, наранд биеэ шарж байхдаа өөрийн гоо сайханд анхаардаг гэсэн шүү. Харин бид сайн унтаж амрахын тулд нүүрээ цэвэрлэчихээд л шууд ор луугаа гүйхгүйгээр эхлээд бүлээн усанд орж болно шүү дээ. Ваннандаа ус дүүргээд лаванда, сарнай, сүү эсвэл бага зэргийн сода хийж болно. Ингэснээр шөнө маш сайн амарч, биеийн арьсаа давхар тордох боломжтой юм.

3. Үс сайхан бол зүс сайхан. Арьсаа л арчлаад үсээ орхиж яав ч болохгүй. Үсэндээ иллэг хий.

7 хоногт 1-2 удаа оройд үсэндээ тэжээлийн тос түрхэж 10-15 минут иллэг хийснээр өдөр бүр намирсан, гялалзсан үстэй явах боломжтой.

4. Арьсаа цэвэрлээд л болох гэж үү. Үгүй дээ хонгор минь цэвэрлэснийхээ дараа сайтар чийгшүүлэх хэрэгтэй.

Орондоо орохоосоо өмнө хажуудаа маскаа бэлдэж тавиарай. Салфеткан, гелэн, шавар гээд ямар ч маск байж болно. Арьсыг богино хугацаанд сэргээж, чийгшүүлж, эрүүлжүүлдэг бүтээгдэхүүн бол маск шүү дээ. Тиймээс маскыг байнга хэрэглэж дадах хэрэгтэй.

5. Гоо сайхан бүсгүйн нэрийн хуудас бол гар гэдгийг битгий мартаарай. 

Учир нь шинэхэн танил ч бай, хэн ч гэсэн хамгийн түрүүнд чиний гарт хүрнэ, түүгээрээ дүгнэнэ. Гарт нь хүрэх төдийд л “хөөх” гэж уулга алдам эмэгтэйтэй таарч байсан бол чи сайн мэдэж байгаа байх. Тэр хүний талаарх бодол чинь эрс дээшилж, үнэхээр үзэсгэлэнтэй эмэгтэй гэсэн төрх сэтгэлд чинь бууж байгаа биз дээ? Тиймээс орой бүр гараа бүлээн усаар сайтар угаагаад гарын тэжээлийн лосьон эсвэл чийгшүүлэгч тос түрхээд унтаарай.

Дээрх зөвлөгөөнүүд бол өдөр бүр мөрдөх зайлшгүй алхамууд юм. Эдгээр дээр хөлөө арчлах, зовхио арчлах, хумсаа арчлах гээд нэмэгдэж болно. Юутай ч дээрх зөвлөгөөнүүдийг дагаснаар та гоо сайхан байгаад зогсохгүй гол нь танд хамгийн сайн, үр дүнтэй амралт болох юм шүү. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө