Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хөлийн өсгий эвэршин хуурайших нь ходоодны хавдрын шинж байх магадлалтай

  Б.Оюун 2019-04-05 1533

Хөлийн өсгий эвэршиж, арьс нь гуужиж хуурайших нь ходоодны хорт хавдрын шинж тэмдэг байж болох гэнэ. Арьсны хуурайшилт, эвэршилт болоод хавдар өвчний хооронд уялдаа холбоо байж болохыг эрдэмтэд судлан тогтоогоод байна. Ходоодны хорт хавдрын өвчний үед хүний гарын алганы арьс зузаарч, хуурайшин хагарах шинж тэмдэг ажиглагддаг.

Тэгвэл эрдэмтдийн тогтоосноор ийм шинж тэмдэг хуурайшиж эвэршсэн хөлгийн өсгийн арьсны байдалтай ч холбоотой болохыг судалжээ. Хүний биеийн өвчин, өвдөлт мэдрэх iRHOM2 ген нь хүний арьсны байдалд ихээхэн нөлөөлдөг гэнэ.

Учир нь арьсанд кератин ихээр агуулагдаж, энэ нь арьс үс хумсны эрүүл байдалд нөлөөлдөг юм. Хэрвээ кератины хэмжээ хэт ихэсвэл эпидермисийн үе давхаргын өсөлт нэмэгддэг байна. Энэ үед арьсны өнгөн хэсэг нөхөж ургаж амждаггүй учраас хуучин давхарга нь эвэршин хуурайшиж эхэлдэг. Тэгвэл ийм сөрөг үр дагаварт хүргэж байгаа гол шалтгаан нь ходоодны хавдартай холбоотой гэдгийг эрдэмтэд лабораторийн судалгаа шинжилгээний дүнд тогтоожээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө