Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Амьдралаа эрс өөрчилж аз жаргалтай нэгэн болоход суралцах 23 алхам

  Д.Отгонсүрэн 2019-04-03 1104

Өөрийнхөө амьдралд хэвшүүлэх хүртлээ эдгээр зуршлуудыг өдөр бүр дахин дахин сэргээж, уншиж байгаарай. Дэлхийг өөрчлөхийн тулд эхлээд өөрийгөө өөрчлөх ёстой гэдгийг санаарай!

1. Гадаад сурахаас эхэл. Өдөр бүр сур, дор хаяж 30 минутыг гадаад хэл сурахад зарцуул.

2. Өрөөгөө эмх цэгцэнд оруул, хэрэггүй зүйлсийг гаргаж хая.

3. Компьютер тоглоом тоглохоо боль. Энэ зүйл хүмүүст ертөнцийг хий хоосон мэтээр харахад хүргэж, ялагдагч болгож хувиргадаг.

4. Хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалз. Эрүүл зөв хооллож эхэл.

5. Өглөөний дасгал хийж бай.

6. Өөртөө өдөр бүр нэг тогтсон цагт унтаж, нэг цагт тогтмол сэрж байх ёстой гэдгээ сануул.

7. Тогтсон нэг цагт хооллож сур – бие организм чинь чамд талархана.

8. Дор хаяж 8 цаг унтаж амар. Эрүүл мэндэд хамгийн хэрэгтэй зүйл.

9. Мөнгө хадгал. Аялалд явахаас эхэл. Мэдлэгийг чинь тэлэх улс руу аялж үз. Аяллын компаниар дамжуулж биш, өөрийнхөө хүчээр аяла.

10. Сайн сайхан зүйлсийн талаар бод – үнэн үргэлж ялдаг гэдгийг сана! Дандаа инээмсэглэ.

11. Амжилтынхаа талаар тэмдэглэл хөтлө. Орой бүр тухайн өдрөө хийж хэрэгжүүлсэн ажлынхаа үр шимийг тэмдэглэ. Жижиг ч байсан хамаагүй.

12. Амьдралд нөлөөлж чадах ном унш. 

13. Интернетийг нэгээс илүү цаг ашиглах хэрэггүй.

14. Хоол идэхээс 10-15 минутын өмнө нэг аяга цэвэр ус уу. Өдөрт 2 литр ус ууж бай. Дотоод эд эрхтэнд сайнаар нөлөөлнө. Илүү дээрдэх болно.

15. Бие организмдаа анхаарал тавь. Өөхөө шатааж, булчингаа хөгжүүл.

16. Өмнөө тавьсан зорилгодоо хүрч байгаагаар өөрийгөө төсөөлж, тархиндаа зургийг нь буулгаж хадгал. Төсөөлөн бодох гэдэг маш чухал зүйл.

17. Өөрөөсөө холдуулах ёстой юмсыг цаасан дээр бичиж тэмдэглэ. Эдгээрээс салж чадвал амьдрал илүү амар байх болно. Баталгаатай.

18. Хэлж буй үгэндээ анхаар. Бусдыг гомдоох үгэнд харам, баярлуулах үгэнд өгөөмөр бай.

19. Өдөр бүр бага ч болов буян үйлд. Хариу нэхэх шаардлагагүй. Хэзээ нэгэн цагт хариу нь ирж л таараа.

20. Өдөр бүр жимс, хүнсний ногоо ид. Чанасан төмс, гоймон болон хүнсний ногоогоор хоолло.

21. Цэх яв. Бүү бөгтий.

22. Буруу зуршлуудаасаа сал. Тамхи татах болон архи уух нь хорт хавдар, бусад өвчнүүдийн үндэс гэдгийг сана. Яагаад заавал өөрийнхөө амьдралыг үрэн таран хийх замыг сонгох ёстой гэж?

23. Хүмүүст гоё сайхан үгс хэл. Үүнийг зуршил болго.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө