Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эрдэмтэд нуруу нугасны өвчнийг анагаах наалт бүтээжээ

  Б.Оюун 2019-04-01 1910

Америкийн Mayo Clinic эмнэлгийн эмч нар нуруу нугасны өвчнөөр шаналж байгаа хүмүүсийн хөдөлгөөнийг хянаж, эгц байлгахад нөлөөтэй тусгай наалт зохион бүтээжээ. Жеред Чиннок гэх өвчтөн 5 жилийн өмнө цасны машинаар явж байгаад унаж нуруу нугасаа гэмтээн тэргэнцэр дээр суух болжээ.

Түүний авсан гэмтэл нь дахин хөл дээрээ зогсох итгэл найдварыг нь үгүй хийгээд байсан ч Mayo Clinic эмнэлгийн эмч нар түүнд тусгай электрод бүхий наалтыг санал болгож, нуруунд нь суулгажээ.

Эмнэлгийн судалгааны албаны дарга Кендалл Ли-гийн ярьснаар электрод нь өвчтөний нурууны мэдрэлийн эд эсэд нөлөөлж, улмаар хөдөлгөөнөө хянах боломж олгож байгаа юм. Энэхүү туршилтын үр дүнгийн талаар эрүүл мэндийн нэр хүндтэй сэтгүүлд нийтэлж, хэрвээ энэхүү өвөрмөц наалтыг илүү боловсронгуй болговол нуруу нугасны гэмтэлтэй өвчтөнийг эргээд хөл дээр нь тогтоох боломж байгааг нотолжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө