Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Өнгөрсөн онд мотоциклийн ослын улмаас 116 хүн нас баржээ

  Ч.Доржбат 2019-03-22 597

Мотоциклоос унаж бэртэх, мөн амь насаа алдах харамсалтай тохиолдлууд буурахгүй байна. Ингэж хэлэхийн учир сүүлийн 7 жилийн тоо баримтаас харж болно. Тухайлбал 2012 онд мотоциклийн жолооч нартай холбоотой зам тээврийн осол 371 гарч байжээ. Харин дараа жил нь буюу   2013 онд 330 болж буурсан үзүүлэлттэй байгаа ч  112 хүн нас барсан харамсалтай тоо байна.  

Ингэж тоо буурч явсаар ирсэн ч 2018 онд Мотоциклийн ослын улмаас 116 нас барж, энэ төрлийн  зөрчил нэмэгдсэнийг тээврийн цагдаагийн албанаас мэдэгдэж байна.

Мотоциклийн осол ихэнхи тохиолдолд орон нутагт болдог. Мөн өөрсдийн буруутай үйлдлээс болж мотоциклоос унаж бэртдэг тул цагдаагийн байгууллагад хандаж шалгуулдаггүй, ахуйн ослын шинжтэй шийдвэрлэгдэж байгаа юм. Тиймээс тээврийн цагдаагийн албанаас мотоциклийн ослын тоог бууруулах чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллахаар болжээ

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө