Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Ажил дээрээ өөрийгөө сэргээх арга

  Д.Отгонсүрэн 2019-03-22 872

Ажлын өдөр ид дундаа явж байхад зовхи хүндрэн, өөрийн эрхгүй зүүрмэглэмээр санагдах үе хүн бүрт танил сонсогдож байгаа байх. Нойрмоглохтой “тэмцэх” дараах энгийн аргуудыг туршаад нэг үзээрэй.

1. Ус ихээр уу. Биед ус дутагдаж байгаагийн гол илрэл бол нойрмоглол, нозоорол. Компьютерийн ард олон цагаар суухад ядарсан нүд тань усаар шавшихад л ядаргаа нь тайлагдана.

2. Гадагш нарны гэрэлд гар. Таны бие нарны гэрлийг хэр их хүлээж авна төдий чинээгээр таны бие махбодь Д аминдэмээр тэтгэгдэж эрч хүчтэй, анхаарал төвлөрөлт сайн болно. Харин гадагш гарах боломжгүй бол ажлын байруудад байх хиймэл гэрэлтүүлгүүд ижил төстэй үйлчилгээ үзүүлдгийг санаарай.

3. Хөдөлгөөн нойрмог байдлаас ангижруулдаг. Тухайлбал, 30 минут тутамд дороо харайх, суниах мэт дасгалуудыг хийж болно. Хэрэв дасгалын завсарлага авах боломжгүй бол тавхайгаа хөдөлгөж, хөл гараа сунгах, өвдгөө нийлүүлэх гэх мэтээр дороо хөдөлж болох юм.

4. Оюуны хөдөлмөрийг идэвхитэй хийх явцад нозоорох асуудал гарахгүй. Тархиа ямар нэг зүйлээр завгүй байлга, бусдыг ажигла. Хамт ажиллагсадтайгаа энгийн яриа өрнүүлэх нь ч таны тархины үйл ажиллагааг өдөөж өгдөг. Харин ганцаараа байгаа тохиолдолд хөгжим сонс: хип хоп, рок, метал урсгалын хөгжим танд зүүрмэглэх боломж олгохгүй. Ямар нэг дуу ч аялаж болно шүү дээ.

5. Хүнд төрлийн хоол их хэмжээгээр идэхээс зайлсхий. Өег хоол хүний тамир тэнхээг бардгийг бид бүгд мэднэ. Тиймээс салат зууш мэтийн хөнгөн хоолонд анхаарлаа хандуулаарай.

6. Кофеинд бүү дурла. Биеийг сэргээдэг ч түүнд хамааралтай болгодог. Ялангуяа кофе хэсэг зуур сэргээх хэдий ч үйлчлэл нь дуусахад та урьдынхаас илүү ядарсан байх болно шүү.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө