Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Жинхэнэ эр хүн байхад туслах 15 мөн чанар

  Д.Отгонсүрэн 2019-03-18 841

Жинхэнэ эр хүн гэж төгс эр хүнийг хэлдэггүй. Учир нь ямар ч эр төгс биш, харин хорвоо дэлхий дээр өөрийгөө болон бусдыг хүндэлдэг олон жинхэнэ эрчүүд бий.

Доорх 15 энгийн атлаа энгүүн мөн чанарыг агуулсан бол тэр “эр хүн” мөн юм.

1. Эр хүн эмэгтэй хүнтэй хүндэтгэлтэй харьцдаг. Учир нь тэд бүсгүйчүүдийг ачааны хүндийг үүрдэг гэдгийг мэддэг учраас ээжтэйгээ зүйрлэн боддог.

2. Эр хүн өөртөө л тусалсанаас, бусдад туслах нь илүү их аз жаргал авчирдаг гэдгийг мэддэг.

3. Хорвоо ертөнц өөрийнх нь хажуугаар урсан урагшлахыг хараад эр хүн хэзээ ч зүгээр суудаггүй. Тэр өөрийгөө сайжруулахын төлөө байнга тэмцдэг.

4. Эр хүн амьдралынхаа нэг талбарт ч болов удирдагч нь байдаг. Гэр бүл, найз нөхөд, ажил хэрэг…Гэхдээ тэр бусдыг дагахаа ч бас татгалздаггүй. Эр хүн өөрийнхөө давуу талыг ухамсарлаж, сул талаа далдлах гэж дүр эсгэдэггүй.

5. Хөвгүүд найдаж болмоор сэтгэгдэл төрүүлдэггүй. Эрчүүд л тэгдэг.

6. “Чи эр хүнд юуг ч зааж чадахгүй; харин түүнд үүнийг өөрөө олж нээхэд нь л тусалж чадна.” ~ Галилео Галилей Эр хүн өөрчлөгддөггүй, харин хөгжин сайжирдаг. Тиймээс залуугаа өөрчлөх гэлгүй, харин түүнийг өөрийнх нь хүсдэг эр хүн болоход нь туслаж чиглүүлээрэй.

7. Эр хүн гэр бүлээ аюулгүй, аз жаргалтай байлгахын тулд өөрийн чадах бүхнээ хийдэг.

8. Эр хүн амьдралын зорилготой. Тэр зорилго нь зөвхөн хувийн ашиг сонирхлынх байвал, тэр жинхэнэ эр хүн биш.

9. Эр хүнд бухимдаж, уйтгар гунигт автаж, шантрах үе бишгүй тохиолддог. Гэхдээ жинхэнэ эр хүн тугал хариулсан ч нэг л өдөр туг барьдаг.

10. “Эр хүн нэг хуруугаараа өөр хүнийг чичлээ ч, бусад дөрвөн хуруу нь өөрийг нь чичиж байгаа гэдгийг сайн ухамсарласан байдаг.” ~ Луис Ницер Эр хүн өөгүй байх албагүй.

11. Эр хүн өөрийгөө ч шоолон инээж чаддаг.

12. Эр хүн өөрийнхөө биеийг, мөн амьдралаа нэр төртэйгөөр авч явдаг. Тэр өөрийнхөө хэн болохоос, эсвэл ямар харагдаж байгаагаасаа ичдэггүй. Энэ хоёрын аль нэгийг нь сайжруулахыг хүсдэг байсан ч тэр.

13.“Эмэгтэй хүн өөрийг нь жив жирийн хүн адил харьцаж байгаа эр хүнтэй хамт яаж жаргалтай байх билээ?” ~ Оскар Вийлд Хэрэв эр хүн өөрт онцгой эмэгтэйгээ олвол, түүнд бусад хүмүүсийн л адил ханддаггүй.

15. Эр хүнд ч бас айдас байдаг. Гэхдээ эр хүн айдсаараа удирдуулдаггүй.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө