Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Жизель Бундхены гуалиг биеийн нууц

  Б.Оюун 2019-03-02 1690

Өнөөдрийг хүртэл загварын тайзнаас буугаагүй байгаа Бразилын супер модель Жизель Бундхен өөрийн гуалиг биеийн нууцыг Францын Vogue сэтгүүлд өгсөн дэлгэрэнгүй ярилцлагадаа хуваалцжээ. Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр, гандан бууршгүй Жизель “хүний бие бол түүний бунхан” гэж үздэг, бие организмаа хэзээд хайрлаж, эрүүл байлгах нь зүйтэй гэж үздэг байна. Түүний биеийн жингээ барьж, гуалиг сайхан байдаг нууцаас хүргэе.

ӨГЛӨӨ 06:00 БОС

Жизель их эртэч нэгэн... Тэрээр өдөр бүр 06:00 цагт босч, нимбэгний шүүстэй бүлээн ус ууж хэвшжээ. Энэ нь түүнд хоол боловсруулах системээ сэрээж, өдрийн эрч хүчийг бэлэглэдэг гэнэ.

11:00 ЦАГТ УНД УУНА

Жизель өглөөний идэвхтэй дасгал хөдөлгөөн, биеийн тамираар хичээллэснийхээ дараагаар 11:00 цагт унд уудаг байна. Тэрээр энэ үеэр шинэхэн жимс идэж, чанасан өндөг, авокадо, хар талх зэрэг хөнгөн зүйлс иддэг.

7 ПОРЦТОЙ ОРОЙН ЗООГ

Жизелийн өдрийн туршид иддэг хоол хүнсний бараг 80% нь органик ногоо, овьёос, кокосын тостой хоол хүнс байдаг гэнэ. Тэрээр цагаан сахар, цагаан гурил огт хэрэглэдэггүй. Тэрээр оройн хоолондоо 7 төрлийн бага бага порцтой зүйлс иддэг байна. Мөн Жизель болон түүний гэр бүлийнхэн махыг хүнсэндээ сард ганц удаа л хэрэглэдэг байна.

Дэлхийн хамгийн өндөр орлоготой модель оройн хоолоо 17:30-аас 18:00 цагийн хооронд эрт идэж заншсан байна. Энэ цагаас оройтолгүй эртхэн хоолоо идэж, мөн эрт унтаж амардаг байна. Энэ нь бие организмд хоол боловсруулах, амрах хугацаа олгодог гэж үздэг юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө