Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хаврын улиралд бие организмаа хэрхэн цэвэрлэх вэ?

  Б.Оюун 2019-02-28 1383

Хаврын улиралд урт удаан өвлийн дараагаар бие организмаа сэргээж, хөнгөн шингэн байхад тустай зөвлөгөө хүргэж байна. Юуны түрүүнд бие организмаа цэвэрлэж, бодисын солилцоогоо сайжруулан, эрүүл мэндээ тэтгэх нь чухал юм. Мэдээж хэрэг үүний тулд хаврын улиралд мах, махан бүтээгдэхүүнээс татгалзаж жимс ногоо түлхүү хэрэглэх нь зүйтэй.

ӨГЛӨӨНИЙ УНД УУХААС ӨМНӨ УЛААН МАНЖИНГИЙН ШҮҮС УУ

Related image

Хаврын цагт та өглөөний цай уух тогтсон хэлбэрээ бага зэрэг өөрчлөн, боссоныхоо дараа өглөөний ундаа уухаас өмнө бага зэргийн хэмжээтэй улаан манжингийн шүүс уу. Энэ нь таныг нойрноос тань сэрээж, бие организмд эрч хүч өгөхөөс гадна цусны эргэлтийг сайжруулж бодисын солилцоог идэвхжүүлнэ. Мөн бие организмд хуримтлагдсан хортой бодисыг гадагшлуулна.

ОВЬЁОС ТҮЛХҮҮ ХЭРЭГЛЭ

Image result for ОВЬЁОС

Өглөөний цайндаа дэвтээсэн овьёос хэрэглэх нь таны цус болоод элгийг цэвэрлэнэ. Та хүсвэл бэлэн өглөөний хоол (овьёостой) хэрэглэж болно, мөн түүнийгээ баяжуулан тараг сүү зэрэгтэй хамтатган хэрэглэхээс гадна овьёосоо усанд дэвтээн шүүс бэлтгэн хэрэглэж болох юм.

ЖИМС НОГОО ТҮЛХҮҮ ХЭРЭГЛЭ

Image result for ЖИМС НОГОО

Мэдээж хэрэг хаврын улиралд шинэхэн жимс ногоо тийм элбэг байхгүй ч гэлээ та энэ төрлийн хүнсийг өглөөний цайндаа түлхүү хэрэглэхийг бодоорой. Жимс ногооны шүүс, коктейл бэлтгэн ууснаар бие организм дахь хортой бодисыг гадагшлуулж, метаболизмын үйл явцыг сайжруулах боломжтой. Жишээлэхэд 2 аяга бууцайг блендердээд хөлдөөсөн нэрс жимс, 1 гадил, 2 аяга бүйлсний сүү хийж коктейл бэлтгэн ууж болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө