Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Орон нутагт “Сүрьеэгүй аймаг” болох хөтөлбөр хэрэгжиж, урьдчилан сэргийлэх үзлэг хийжээ

  С.Золбоо 2019-02-16 566

 Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа сүрьеэгийн асуудлыг хоёр удаа хэлэлцэж, сүрьеэгийн эмнэлэг барих газрын  асуудлыг шийдсэн. Мөн барилгын санхүүжилтэнд 1,0 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт тусгаад байна. Засгийн газар эрүүл мэндийн яамны санаачилгын зэрэгцээ аймаг орон нутагт ч гэсэн сүрьеэгийн тархалтыг бууруулах чиглэлээр санаачилгатай ажиллаж байгаа юм. Тухайлбал Сэлэнгэ, Дорноговь аймгууд сүрьеэгүй аймаг болох хөтөлбөр хэрэгжүүлж, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх ажлыг хийжээ.

Сүрьеэгүй аймаг болох хөтөлбөрийг Сэлэнгэ, Дорноговь аймгаас гадна олон аймаг хэрэгжүүлжээ. Тухайлбал Архангай, Говьсүмбэр, Хэнтий, Хөвсгөл аймаг орон нутгийн хөгжлийн санхүүжилтээр сүрьеэгийн эрт илрүүлэг, үзлэг зохион байгуулжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө