Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Боб” үсний тайралт үүсээд 110 жил болжээ

  Б.Оюун 2019-02-04 1505

Өнөөдрийг хүртэл эмэгтэйчүүдийн үс засалтын хамгийн их трэнд болсон үсний хэв маяг болох “боб” одоогоос 110 жилийн өмнө бий болжээ.
Эмэгтэйчүүдийн үсийг зоригтой тайрч, өвөрмөц хэв маяг бүрдүүлсэн энэхүү үсний загвар Холливудын алтан цаг үед үүсч, тэр даруй ихэд “мода” болж байжээ. Тэгвэл өнөөдөр ч “боб” үсний загвар охид эмэгтэйчүүдийн үсний хамгийн загварлаг засалтад тооцогдож байна.
 

“БОБ” үс засалтын түүх

Стрижке боб 110 лет, и вот почему она никогда не выйдет из моды (фото 6)
“Боб” нэр авсан үс засалтыг 1909 онд нэртэй үсчин Антуан Де Пари бодож олон, түүний үйлчлүүлэгчид болох Коко Шанель, Брижит Бардо, Эдит Пиаф, Марлен Дитрих нар богино үс засалтыг сонгон, хэв маягаа зоригтой өөрчилж байжээ.
Үс засалтыг үсчний нэгэн үйлчлүүлэгч эмэгтэй малгайгаа салхинд хийсгэн, улмаар үсчинд хандан “малгай” шиг үс засалт яаралтай хийж өгөхийг хүссэнээр энэхүү үсний хэв маяг, загвар бий болжээ.

“Боб” үсний засалтад үнэнч байдаг одуудын дотор Виктория Бекхэм, Эмма Стоун, мөн сүүлийн үед Ирина Шейк, Алекса Чанг, Марго Робби нарыг нэрлэж болно.
Мөн “боб” үсний засалт та бидний үзэх дуртай киноны гол дүрийн эмэгтэйчүүд болох Натали Портман (“Леон”), Гвинет Пэлтроу (“Татербаумын гэр бүл”), Кэрри Маллиган (“Агуу Гэтсби”) нарын гол хэв маяг болсон байдаг.

“БОБ” үсний засалт хэнд зохих вэ?

“Боб” үсний засалт нь ямар ч царай төрхтэй, ямар ч хэлбэрийн толгойнд таардаг зохицдог юм. Та дугуй өргөн нүүртэй байсан ч уртавтар үзүүртэй “боб” засалт таны царайны төрхийг засч, зөв хэлбэртэй харагдуулна.
Түүнчлэн “боб” үсний засалт тод өнгөтэй үс, улбар шар, шар, хар өнгийн үсэнд хамгийн дэгжин, загварлаг харагддаг байна.

Стрижке боб 110 лет, и вот почему она никогда не выйдет из моды (фото 16)

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө