Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ДАН ГАНЦ ЦАЛИНГААРАА ХЭРХЭН АМЬДРАХ ВЭ?

  Б.Оюун 2018-11-17 868

Та зөвхөн цалингаа аваад бүх хэрэгцээндээ хүргэн, хэрхэн амьдрах вэ? гэж бодож байвал танд хүргэх зөвлөгөөг анхааралтай уншаарай.

Цалингаас өөр орлогогүйгээр, авсан цалиндаа тааруулан амьдарч болно. Гэхдээ та хэрэгцээндээ тохируулан авсан цалингаа хүргэж амьдрахын тулд “ухаан загнах” хэрэгтэй ч байж болох юм. Тэгвэл дараах зөвлөгөөг дагаарай...

ДАНС ХӨТӨЛ

 

Та энэ сард авсан цалингаа өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хүргэхийн тулд “данс” хөтлөх хэрэгтэй. Энэхүү дансандаа эхлээд зайлшгүй гарах зардлуудаа жагсаан бичиж, мөн ирэх сард зайлшгүй авах ёстой зүйлүүдээ ч мөн багтаах хэрэгтэй.

Жишээ нь та хөтөлж байгаа дансандаа:

  • Байрны төлбөр
  • Хүнс
  • Гар утасны төлбөр зэрэг нэн тэргүүнд төлөх ёстой хэрэглээний төлбөрөө бичиж хэвшээрэй

 

НЭН ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛСЭЭ ЖАГСАА

Авсан цалингаа хэрэггүй зүйлд зарцуулж, салхинд хийсгэхгүйн тулд нэн даруй шаардлагатай зүйлсээ мөн жагсаан бичээрэй. Энд сар болгон үрэх шаардлагагүй ч танд зайлшгүй хэрэгтэй болсон зүйлсээ тэмдэглэснээр хэрэггүй зүйлд мөнгөө үрэхээс сэргийлж болно.

ХУРИМТЛАЛ ҮҮСГЭ

Мөн мэдээж хэрэг танд гэнэт хэрэгтэй, шаардлагатай болсон зүйлд цалин мөнгөө хүргэж, гэнэтийн илүү зардлаа нөхөхийн тулд “хуримтлал” үүсгэсэн бол танд санхүүгийн илүү дарамт тулгарахгүй.

Ийм “гэнэтийн” хэрэгцээнд таны өөртөө үүсгэсэн хуримтлал тусална. Харин хуримтлал үүсгэхийн тулд та сарын цалингаасаа ядаж 10%-ийг цааш нь хийж байхыг зөвлөж байна.

 

ХЯМДРАЛ, БЭЛЭГТЭЙ ХУДАЛДААГ ТООХ ХЭРЭГГҮЙ

Та өөрт үүсгэсэн хуримтлалаа дэлгүүрийн “хямдрал”, “бэлэгтэй худалдаа” зэрэгт хууртан хамаагүй үрж болохгүй гэдгийг сана... Ийм худалдаа хүмүүсийг ихэд татаж, төлөвлөөгүй зардал гарган, дараа нь өөрт хэрэгцээгүй зүйлд мөнгө үрэхэд хүргэдэг.

БУРУУ ЗУРШЛААСАА ТАТГАЛЗ

Туршлагаас харахад хүмүүс өөрийн мөнгөө огт хэрэггүй зүйлд маш ихээр зарцуулдаг нь тогтоогджээ. Энэ нь таны буруу зуршилтай ихэнхдээ холбоотой байдаг юм. Жишээлэхэд та тамхи, согтууруулах ундаа, зугаа цэнгэлд өөрийн мэдэлгүй ихээхэн мөнгө зардагаа анзаардаггүй байна. Тиймээс та зайлшгүй хэрэгтэй, шаардлагатай гэж үзээгүй бол муу зуршилдаа мөнгөө зарахаа зогсоох хэрэгтэй.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө