Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

КОФЕГ ОРЛОХ СЭРГЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН

  Б.Оюун 2018-11-16 994

Орчин үед хүмүүс цаг завгүй ажил, стресс ядаргаа зэргээс шалтгаалан нойргүйтэж, өдрийн цагт эрч хүч авахын тулд кофе ихээр ууж хэрэглэх болсон. Тэгвэл кофеноос дутуугүй сэргээх үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг хүргэж байна. Хоол зүйч, судлаачдын үзэж байгаагаар өглөө эртлэн боссон танд богино хугацаанд сэргэж, эрч хүч авахад дараах бүтээгдэхүүнүүд тусална.

АВОКАДО

  Авокадо гэх ногоог өнөөдөр бид ч өдөр тутамдаа хэрэглэх болсон. Тэгвэл авокадог бие организмыг сэргээх үйлчилгээтэй, эрүүл мэндэд тустай гэж үзэж байна. Авокадо нь цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулж, өдрийн туршид сэргэлэн цовоо байхад нөлөөлдөг гэнэ.

ГАДИЛ

 Гадил жимс ч мөн адил сэргээх үйлчилгээтэй нүүрс устөрөгч, ашигтай микро элемент, амин дэм ихээр агуулдаг байна.

Гадил жимсийг завгүй яарсан үедээ хөнгөн маягаар идэхэд хамгийн тохиромжтой.

ХАР ШОКОЛАД

Хар шоколад ч мөн адил кофены адил сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Ингэхдээ хар шоколад нь 75%-иас дээш какаоны орцтой, цэвэр шоколад байвал зүгээр. Та амандаа ийм шоколад хийснээр өглөө аяга кофе уусантай адил үйлчилгээ үзүүлнэ гэдэгт итгэлтэй байж болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө