Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ГЭРИЙН НӨХЦӨЛД БЭЛТГЭХЭД ХЯЛБАР “ЗАЛУУЖУУЛАХ” МАСК

  С.Золбоо 2018-11-10 1179

Залуужуулах үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг дэлгүүрээс худалдан авч, гоо сайхны салоноор үйлчлүүлж болно. Тэгвэл яагаад гэртээ, бүр гар доорх материалаар “залуужуулах” маск бэлтгэж болохгүй гэж.

Химийн бодис ороогүй, цэвэр байгалийн гаралтай учраас илүү үр дүнтэй гэдгийг мэргэжилтнүүд амлаж байна.


Танд юу шаардлагатай вэ?

- 1/3 гадил /муудаж харлаагүй байх/,

- 1 цайны халбага хуурай нунтаг цагаан гаа, эсвэл цагаан гааны шинэхэн шүүс,

- 2 цайны халбага оливын тос /авокадо, миндалийн зэрэг тос ч ашиглаж болно/,

- 1 өндөгний цагаан /хөөсөртөл зуурсан байх/.

 

Image result for гэрийн нөхцөлд маск хийх


Хэрхэн бэлтгэх вэ?

1. Гадил жимсээ нухаж, цагаан гаа болон оливын тосоо нэмж хутгана.

2. Зуурмаг дээрээ өндөгний цагаанаа нэмж, шингэн крем шиг болтол зуурна.

3. Бэлэн болсон маскаа нүүр, хүзүүний арьсандаа жигд нимгэн түрхэнэ. Бага зэрэг хатаж, биежсэний дараа маскаа дахин 2-3 давхарлаж түрхээрэй.

4. Хамгийн сүүлийн давхаргаа түрхсний дараа 10-15 минут болгоод, хүйтэн усаар нүүрээ цэвэрлэн угаана.

5. Цэвэрлэсэн арьсандаа тослог багатай нүүрний тос, аль эсвэл тоник түрхээрэй.


Та энэхүү “залуужуулах” маскны үр дүнг нэг хоногийн дотор л мэдэрнэ. Тус маскийг “10 нас залуужуулагч” ч гэж нэрлэдэг.

Таны нүүр хуурайшиж, үрчлээ нэмэгдсэн үед энэхүү “экспресс” маскийг зөвлөж байна.

Хэрэв та илүү үр дүнд хүрэхийг хүсвэл 5-6 хоногийн давтамжтай, 10 удаа ийм маск бэлтгэж тавиарай. Ингэснээр 1 курс болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө