Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ТАНД ХЭРЭГТЭЙ САНААНД ОРОМГҮЙ ЗӨВЛӨГӨӨ

  Б.Оюун 2018-09-25 1084

Амьдралыг амар хялбар болгох, өдөр тутамд тулгарах аливаа зүйлийг хөнгөн шийдэх олон арга байдаг. Таны ахуй байдалд өдөр тутамдаа хэрэглэж болох амар хялбар, санаанд оромгүй зөвлөгөө хүргэж байна.

  • Танд яаралтай зай хэрэгтэй болсон ч гарын дор жижиг хэмжээтэй зай байгаа тохиолдолд тугалган цаас ашигла

  • Жимсний тавиур гоо сайхны эд зүйлсээ эмх цэгцтэй байрлуулахад тус болно

  • Хэрвээ хэрэгтэй түлхүүрээ өнгө өнгөөр ялган будвал хэзээ ч хооронд нь андуурахгүй

  • Том амсартай савнаас доторхыг нь юүлэх гэж байгаа бол амсар дээр нь хөндлөн саваа тавь. Шингэн хэзээ ч хажуугаар нь асгарахгүй

  • Хурц чинжүү хэрчих гэж байгаа бол эхлээд гараа оливын тосоор үрээд дараа нь угаах хэрэгтэй. Ямар ч ул мөр гарт тань үлдэхгүй. Хэрвээ санамсаргүй нүдээ нухалсан бол сүүгээр угаах хэрэгтэй

  • Гарт тогтсон сармисны үнэрийг зэвэрдэггүй ган халбагаар үрж хүйтэн усаар угаавал арилна

  • Цөцгийн хөлдүү тосыг хэрэглэхдээ ногоо үрэгчээр үрвэл талхан дээр амархан түрхэж болно

  • Кофены үрийг шилэн саванд хийснээр гэрийн чимэглэл болоод зогсохгүй мөн танд хэрэгтэй харандаа, бийрний хайрцаг ч болно

  • Үсний хайчийг цамцны зах индүүдэхэд ашиглаж болно

  • Өндөг хэлбэртэй шарахад танд бөөрөнхий сонгины нэг хэрчим байхад хангалттай

  • Гар утасныхаа гэрлийг илүү тод гэрэлтүүлэхийг хүсвэл хуванцар савны ард байрлуул

  • Шаариган үзэгний төмрийг кабель тасрахаас сэргийлэн ашиглаж болно

  •  Хувцас хатаагчийг хадаас хадахдаа хуруугаа цохихоос хамгаалан хэрэглэж болно

  • Буцалж байгаа шөлийг дэврүүлэхгүйн тулд модон халбага, савх хөндлөн тавь. Савнаас юу ч халихгүй.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө