Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МОНГОЛ ӨВ УХААНЫ ӨДӨРЛӨГ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

  Г.Бадамлянхуа 2018-09-22 1321

9-р сарын 22 бол сургааль хэлэх өдөр юм. Монголчууд эртнээс энэ өдөр өвөг дээдэс, аав ээж, хань ижил, үр удмаараа цуглан угийн бичгээ сэргээн, залуу үедээ сургааль үгээ айлдан, сэтгэл оюунаараа муу бүгдийг засдаг байсан уламжлал байжээ. 9-р сарын 22, 12-р сарын 22, 3-р сарын 22, 6-р сарын 22-ний өдрүүдийг Монгол өв ухааны өдөрлөг хэмээж уламжлал болгон тэмдэглэхээр болсон байна. Өвөг дээдсээс уламжлан ирсэн өв соёл, зан заншил, үг сургаалийг залуу үедээ өвлүүлэн үлдээх чухал цаг үе ирснийг зохион байгуулагчид ярьж байлаа.

 Монголчууд эртнээс өв ухаанаа тэнгэр хэмээн дээдэлж, аливааг өв ухаанаар жолоодож иржээ. Иргэн хүн, цаагшлаад улс орны хөгжил дэвшилд ёс суртахуун, өв ухаан, сургааль чухал ач холбогдолтойг зохион байгуулагчид ярьж байсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө