Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“ЭММИ” НААДМЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

  Б.Оюун 2018-09-18 808

АНУ-ын Лос Анжелес хотноо телевизийн “Эмми” наадмын шилдгийн шилдгүүд тодорлоо.

Энэ жил 70 дахь удаагаа зохиогдсон Америкийн телевизийн урлагийн шилдгүүдийг тодруулах наадмын гол шагналыг HBO сувгийн бүтээл “Хаадын тоглоом” телевизийн цуврал кино хүртлээ.

“Эмми”-гийн гол шагналын төлөө түүнчлэн “Титэм” (Netflix), “Америкчууд” (Fox), “Энэ бол бид” (NBC), “Хачирхалтай зүйлс” (Netflix), “Зэрлэг Барууны ертөнц” (HBO), “Зарц бүсгүйн хүүрнэл” (Hulu) телевизийн уран бүтээлүүд өрсөлджээ.

“Хаадын тоглоом” цуврал кино “Эмми”-гийн “шилдэг цуврал кино”-ны шагнал хүртсэнээс гадна Тирион Ланнистерын дүрийг бүтээгч Питер Динклэйж шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал, мөн телевизийн шилдэг техникийн бүтээлийн шагналыг хүртжээ. Техникийн номинациудад “Хаадын тоглоом” кино нийтдээ 7 шагнал хүртсэн байна.

“Эмми”-гийн шилдэг эрэгтэй жүжигчнээр Мэттью Риз (“Америкчууд”) шалгарсан бол шилдэг эмэгтэй дүрийн шагналыг Клэр Фой (“Титэм”) хүртжээ.

Шилдэг инээдмийн киногоор “Гайхамшигтай миссис Мейзел” (Amazon Prime Video) кино шалгарсан байна. Инээдмийн төрөлд шилдэг жүжигчнээр Билл Хейдер (“Барри”), эмэгтэй шилдэг жүжигчнээр Рэйчел Броснахэн (“Гайхамшигтай миссис Мейзел”) шалгарсан байна.

Наадмын шилдэг мини-сериалын төрөлд “Эмми”-гийн шагналыг Дарренн Крис Италийн нэртэй загвар зохион бүтээгч Жанни Версачегийн аминд халдсан хэргийн дагуу хийсэн бүтээлээрээ хүртжээ.

Image result for emmy red carpet 2018

Image result for emmy red carpet 2018

Image result for emmy red carpet 2018

Image result for emmy red carpet 2018

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө