Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АНГЛИ АЙЛД ХЭРХЭН ЗОЧЛОХ ВЭ?

  Б.Оюун 2018-09-17 1044

Англичууд дэлхийн хамгийн хатуу дэг жаягтай, ёс жудагтай хүмүүс гэж тооцогддог. Тэгвэл хэрвээ та Англи гэр бүлд оройн зоогт уригдсан бол юуг анхаарах ёстой вэ?

Эртний өндөр ёс суртахуунтай Англичууд тэр бүр айл хэсээд, өөрсдөө уригдаад байдаггүй ч хэрвээ та уригдсан бол юуг анхаарах вэ?

Англид айлд уригдан зочлох нь Японд уламжлалт цайны ёслолд уригдахтай адил гэж хэлж болно. Энд хаана ч, хэзээ ч бичигдээгүй хууль үйлчилдэг. Хэрвээ энэ хууль журмыг зөрчвөл эсвэл таныг хүмүүжилгүй, боловсролгүй этгээд гэж үзэн үүдээрээ дахин хэзээ ч оруулахгүй.

Хэрвээ таныг зориуд урьднаас төлөвлөн уриагүй ч бол та Англи гэр бүлийн хаалгыг тогших ч хэрэггүй. Түүнчлэн Англичууд гэртээ ихэнхдээ бямба гарагт, оройн 6-7 цагийн үед л зочин урьдаг бичигдээгүй хууль үйлчилдэг. Бусад өдрүүдэд та урилгагүйгээр ямар ч айлд зочлоод хэрэггүй гэсэн үг. Түүнчлэн айлд зочлон ирэхдээ хүүхдийн төрсөн өдөр, бусад арга хэмжээ л биш бол хүүхдүүдээ дагуулан очих хэрэггүй.

Мөн таныг урьсан цагаас урьдчилж очиж яавч болохгүй. Мөн мэдээж хэрэг цагаа ягштал баримтлан очих хэрэгтэй. Хагас цагаас илүү хоцорвол таныг тухайн айл хүлээн авахгүй гэдэгт эргэлзэхгүй байж болно. Хэрвээ болзсон цагаасаа хоцорч ирсэн бол тайлбар тавьж, олон дахин уучлалт гуйх хэрэггүй. Айлд зочилж байгаа учраас гар хоосон очиж болохгүй. Цэцэг, амттан гэхээс илүүтэй сайн чанарын дарс аваачвал хамгийн зөв сонголт болно.

Айлд орохдоо гутлаа тайлах эсэх тал дээр харин Англичууд өөр өөр бодолтой байдаг. Энэ нь тухайн айлын онцлогоос хамаарч, та гутлаа тайлж ч болно, зарим үед гутлаа тайлах талаар бодоод ч хэрэггүй.

Эцэст нь үдшийн зоогийн ширээний ард таны ярих сэдэв ойлгомжтой байх ёстой. Тухайн хүний ажил төрөл, цалин орлого, хувийн амьдралын талаар илүү зүйл асуухаас болгоомжил. Мөн гэрийн эзэд өөрсдөө хөндөөгүй л бол улс төр, шашин соёлын талаарх яриа илүүц гэдгийг санах хэрэгтэй.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө