Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЗӨВЛӨГӨӨ: АНГЛИ ХЭЛ СУРАХ АСУУДАЛГҮЙ БОЛЛОО

  TV5 News 2018-08-28 5492

        Дэлхий нийт нэг хэлээр ярьж ,ойлголцож ,харилцаж  мэдээллээ солилцож байна. 80 настай буурлаас найман настай хүүхэд хүртэл Англи хэл сурч байхад та хоцорч үлдэнэ  гэж үү ?

   Хэл сурах олон арга барилаас хамгийн шалгарсан арга нь “Сонсох дадал” гэдгийг эрдэмтэд нотолжээ. Өдөр тутамдаа сонсох дадалаа  хөгжүүлж , үгийн сангаа баяжуулж , тухайн хэл дээр дуртай дуугаа сонсож , өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй мэдээ мэдээллийг олж аваарай.  

  Орчин цагийн мэдээ мэдээлэл авахаас гадна хэрэгцээт хэллэгүүд, академик мэдлэгийн бүх төрлийн  чавдарыг нэмэгдүүлэх дараах үнэ төлбөргүй подкастуудыг танд санал болгож байгаа юм. Үүнд:

1.   6 minute English

bbc 6 min зурган илэрцүүд

   BBC Radio-гийн хөтлөгч өдөр тутмын амьдралд тохиолдох харилцан яриаг хэрхэн хэрэглэх талаар ярилцах ба нэг нэвтрүүлэг 6 минут үргэлжлэх учир ингэж нэрлэсэн байна.
Холбогдох линк : http://www.bbc.co.uk/learningenglish/english/features/6-minute-english

2.   The English We Speak

The English We Speak зурган илэрцүүд

Энэ подкаст нь өдөр болгон 3 минутын турш үргэлжлэх ба өдөр тутмын амьдралд хэрэглэдэг үгс, хэлц үгийн талаар ярилцана. Магадгүй сонгодог, цэвэр Англи хэлнээс нилээд хол байж болох ч одоо цагт англи хэлтэй хүмүүс хэрхэн яаж ярьж, харилцдаг тухай тодорхой ойлголт авах болно.

Холбогдох линк http://www.bbc.co.uk/learningenglish/english/features/the-english-we-speak

3. Learn English with BBCRussian
 

Learn English with BBCRussian зурган илэрцүүд

 Орос хэл дээр явдаг BBC-ийн англи хэл сургах албаны хөтлөн явуулдаг энэ подкастын архивд нэвтрэх боломжгүй болсон боловч шинээр нэвтрүүлэг гаргасаар байгаа ба хобби, ажил сургууль дээр өдөр тутам тохиолдох явдлын тухай зэрэг янз бүрийн сэдвийг хамарна.

Холбогдох линк : http://www.bbc.co.uk/learningenglish/english/features/the-english-we-speak

4. Luke’s English podcast

4. Luke’s English podcast зурган илэрцүүд
Люк Томпсон бол стендап-хошин шогч бөгөөд түүний хөтлөх энэхүү подкаст нь зугаатай, сэтгэл санаа сэргээсэн зүйл байх нь ойлгомжтой.

Холбогдох линк : https://teacherluke.co.uk/

5.Serial

serial зурган илэрцүүд

Подкастын ертөнц дэх жинхэнэ хит бол Serial юм. Үйл явдал, зохиолоороо олон ТВ сериал буюу олон ангит кинотой өрсөлдөх бөгөөд англи хэлээр толь хэрэглэхгүйгээр сонсож чадах хүнд зориулсан подкаст юм.

Холбогдох линк https://serialpodcast.org/

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө