Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Зүрх, судасны өвчлөл нас баралтын шалтгааныг тэргүүлж байна

  Ш.Бат-Эрдэнэ 2018-05-19 1195

“Зүрх судасны өвчний тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг өнөөдөр Шинжлэх ухааны академийн байранд боллоо. Сүүлийн 30 жилд нас баралтын шалтгааныг зүрх, судасны өвчлөл тэргүүлж байгаа аж. Нэг ёсондоо Монгол Улс энэ өвчний нас баралтаар дэлхийд бараг тэргүүлж байна гэсэн үг юм. 

Аль ч өвчин эмгэгийн 70 хувь нь хувь хүн өөрөөс нь хамаардаг бол 30 хувь нь эмнэлгийн тусламжтай холбоотой гэдгийг хэлэлцүүлэгт оролцож буй эрдэмтэд хэлж байлаа.  Уур амьсгалын өөрчлөлт, хэт халалттай үед хүн өөрийгөө хэрхэн хамгаалах вэ,  яаж зөв хооллох вэ, чихрийн шижинг яаж бууруулах вэ гэх мэт маш олон эрсдэлтэй хүчин зүйлүүдийн талаарх мэдээллээр иргэд дутмаг байдаг аж.

Зүрх судасны өвчний бүртгэлжүүлэлт хангалтгүй байна гэсэн судалгаа гарсан байна. Цахим бүртгэлийг сайтар хийж, зайн оношилгоо, эмчилгээ, сургалтыг сайн явуулах ёстой учраас Эрүүл мэндийн яаманд зөвлөмж хүргүүлэх болсноо эмч, мэргэжилтэнүүд хэлж байлаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө