Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

15 минутын турш зүрх зогсоож хавхлага солих нээлттэй хагалгаа хийнэ

  Б.Уянга 2018-05-18 5055

Зүрхний нээлттэй мэс заслыг хийхээр АНУ-ын Юта мужийн доктор, профессорууд өнөө орой манай улсад буух гэж байна.  Тэд манай улсын Шастины нэрэмжит эмнэлэг болон Улсын 1-р төв эмнэлгийнхэнтэй хамтран уг хагалгааг гүйцэтгэнэ.   Зүрхний хагалгааг улсын хэмжээнд Шастины нэрэмжит 3-р төв эмнэлэг хийдэг байсан бол ийнхүү 1-р эмнэлэгтэй хамтарч хийх гэж байна. Ингэснээр 3-р эмнэлэгт ирдэг ачааллыг бууруулах, гадагшаа гарч байгаа зардалыг улсдаа тогтоон үлдээх боломж бүрдэнэ.   Ирэх даваа гарагт хийхээр товлосон хагалгааны онцлог зүрхнийг 15 минутын турш зогсоож хавхлаг солих юм.

1-р эмнэлэг уг хагалгааг хийхэд хэдийн бэлэн болжээ. Туршилтын мэс заслын лаборатори байгуулж , туршилтын зүрх шилжүүлэн суулгах хагалгааг гахайнд хийж, төсөл бичиж, илтгэл хэлэлцүүлэн АНУ-ын Юта их сургуультай гэрээ байгуулж, хагалгаанд шаардагдах машиныг ч хүлээн авсан байна. Мөн бусад тоног төхөөрөмж болонэмч мэргэжилтнүүдийн дэмжлэг авчээ.

Цаашдаа зүрх шилжүүлэн суулгах багийн хамт олныг нэгтгэх,  гуравдах шатны эмнэлгийг дэмжиж ажиллах зорилгоор 2 эмнэлэг санамж бичиг байгуулсан байна. Жилдээ 1000-1200 орчим зүрхний болон том жижиг судасны хагалгаа хийдэг. Үүнээс 200 орчим нь нээлттэй хагалгаа байдаг байна. 20 орчим хувь нь хүүхдийн зүрхний гажгийн хагалгаа байгаа юм. Тиймээс энэ бүх хагалгааг хийхэд улсын 1-р төв эмнэлэг хамтран ачааллыг үүрэлцэж хүн зоны эрүүл мэндийг дэмжих их үйлсэд нэгдэхээр боллоо.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө