Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Далийн ягаан цэцгэнд удаан суувал "хор" болно

  Б.Уянга 2018-05-18 6326

 Далийн ягаан цэцгэнд иргэд хэр дурлаж сууж байгааг сонирхохоор Баруун салааг зорилоо. Иргэдийн хувьд агаар салхинд гарахын зэрэгцээ давхар биеийн тамир тэнхээгээ сэргээх зорилгоор Зүүн баруун салааг зориж ирэх нь их байдаг гэлээ. Энд суурьшсан иргэдийн хэлж байгаагаар 5 цагаас хойш иргэдийн хөл хөдөлгөөн олширч уулын энгэр өөд цэцгэнд суух хүмүүсийн тоо эрс өсдөг гэж байлаа.

Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар Далийн ягаан цэцэг хүний биеийн тамир тэнхээ сэлбэж, дархлаа дэмждэг ч андромедотоксин хэмээх хортой бодисыг их хэмжээгээр агуулдаг байна.  Энэ нь хүний эсийн мэдрэх рецепторыг гэмтээх аюултай байдаг гэлээ.   Эхний хэсэгхэн хугацаанд хүний мэдрэлийн төв системийн ажиллагааг сэргээх  боловч аажмаар түүнийг дарангуйлж гэмтээх хэмжээнд ч хүргэдэг байна. Тиймээс Далийн ягаанд суухдаа цаг хугацааг нарийн баримталж , мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг дагахыг санууллаа.

Далийн ягаан цэцэг 5 сарын эхээр цэцэглэж долоо хоног хүрэхгүй хугацаанд байдаг.  Энэ хугацаанд амжиж суух иргэдийн хүсэлд тулгуурлан Далийн ягаанд суух өдөрлөг мэтийг зохион байгуулах нь олширчээ.  Тиймээс иргэдийг далийн ягаанд эмчилгээний журмаар суухдаа 10-20 минутыг хэтрүүлэлгүй бариж, эрүүл мэндээ дэмжихийг сануулж байна. Хэрвээ хугацаа хэтэрвэл эсэргээрээ эм бус хор болдог гэдгийг онцгойлон анхааруулъя.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө