Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Сүхбаатар дүүрэгт хоёр сартай 150 хүүхэд хатгалгааны эсрэг вакцинд хамрагдана

  Г.Бадамлянхуа 2018-03-12 1561

Энэ сарын 1-нээс  эхлэн нийслэлийн бүх дүүргийн 2 сартай хүүхдүүдийг уушгины хатгалгаа буюу пневмококкийн эсрэг 13 цент вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Энэ ажил газар дээрээ хэрхэн явагдаж байгаатай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар танилцахаар өнөөдөр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн Дархлаажуулалтын тасагт ажиллалаа. Тус дүүргийн хувьд өдөрт 20-25 хүүхэдэд вакцин хийдэг. Нийтдээ 150 хүүхэд хамрагдах ёстойгоос 94 хувийн хамрагдалтай байна.

Эхний тунг хоёр сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь тунг 9 сартай хүүхдэд тус тус хийнэ.  Одоогийн байдлаар вакцинжуулалт 40 хувьтай үргэлжилж байна. Энэ үер Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ энэ онд 38 мянган хүүхдийг 3 удаагийн тунгаар дархлаажуулахад шаардлагатай 110 мянган хүн/тун вакциныг НҮБ-ын Хүүхдийн санд захиалж, 35 мянган хүн/тунг хүлээж авсан бөгөөд үлдсэн 75 мянган хүн/тун вакциныг хоёрдугаар улиралд багтаан авна. Вакцины зах зээлийн үнэ нэг хүн/тун нь 13-15 ам.доллар байдаг. Харин НҮБ-ын Хүүхдийн сангийн хөнгөлөлттэй үнэ болох 3,5 ам.доллараар  худалдан авч байна гэлээ.

Уг вакцины 3 тунг бүрэн авсан хүүхэд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгаа өвчний эсрэг 10-15 жилийн дархлаа тогтоно. Эцэг эхчүүд хүүхдээ өрхийн эмнэлэг дээрээ товлолын дагуу вакцинд хамруулах боломжтой.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө