Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Шарын гол сумын Эрүүл мэндийн төв шинэ лабораторийн тоног төхөөрөмжтэй боллоо

  admin 2018-03-07 1376

 Шарын гол сумын Эрүүл мэндийн төвд  цус, биохими, шээсний шинжилгээний орчин үеийн автомат тоног төхөөрөмж гардуулжээ. Шарын гол сумын иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, ялангуяа оношилгооны чанар сайжирч байна гэж орон нутгаас мэдээллээ.

 
Шарын гол сумын эрүүл мэндийн төвийн лаборатори шинэчлэгдлээ

Шарын гол сумын эрүүл мэндийн төвийн лаборатори шинэчлэгдлээ

Posted by TV5 Mongolia on Tuesday, March 6, 2018

Цус, биохими, шээсний шинжилгээний орчин үеийн автомат тоног төхөөрөмжийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нар хүлээлгэн өгчээ. Шарын гол сумын Эрүүл мэндийн төв байгуулагдсанаас хойш анх удаа ийнхүү шинэчлэл хийгдэж байна.

Өмнө нь Шарын гол сумын иргэд аймгийн төв орж, шинжилгээнд хамрагдаж оношлуулдаг байжээ. Одооноос энэ асуудал шийдэгдэж, иргэд чирэгдэлгүй, сумандаа орчин үеийн автомат тоног төхөөрөмжөөр шинжилгээнд хамрагдах боломжтой болж буйд ихээхэн талархаж байна.

Цус, биохими, шээсний шинжилгээний тоног төхөөрөмжийг Улсын төсвийн 26 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ийнхүү шинэчилсэн байна.

Бэлтгэсэн : Г.Мөнхгэрэл  Ц.Түвшинжаргал

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө