Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Утааны асуудлаа шийдэхгүй бол Монголын хүн амын бүтэн нэг үе өвчлөлтэй болно

  Ч.Доржбат 2018-02-23 1594

Ирэх 7 жилийн хугацаанд буюу 2025 он гэхэд  утааны асуудалд доривтой шийдвэр гаргахгүй бол Монголын хүн амын нэг үе буюу 15-20 насны хүүхэд залуус агаарын бохирдлоос үүдэн брохит, гуурсан хоолойн багтраа зэрэг амьсгалын замын өвчтэй болж байгааг анхаарууллаа. Мөн дээр нь утаагаа багасгахгүй бол 2025 он гэхэд агаарын бохирдолтой холбоотой хүүхдийн өвчлөл 33 хувиар нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагаас жилд 4.8 тэрбум төгрөгний нэмэлт зардал гарах төлөвтэй байгааг НҮБ-ын хүүхдийн сангаас гаргасан судалгаа онцолжээ.

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ  АЛЕКС ХАЙКЕНС " Агаарын бохирдол Монгол Улсын хүн амд ноцтойгоор заналхийлж байна. Ялангуяа дөнгөж мэндлэх гэж байгаа хүүхэд эхэд хамгийн их аюултай байна. Энэ байдлаараа үргэлжилээд байх юм бол Утаанд төрсөн бүх хүүхэд эрүүл төрөхгүй гэсэн үг. Үүгээр бид юу хэлэх гээд байна гэхээр утааны асуудалдаа доривтой арга хэмжээ авахгүй бол Монгол хүн амын бүтэн нэг үе утаанаас болж өвчилж байгааг хэлэх хэрэгтэй байх" хэмээн онцолсон юм. 

Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхэд болон жирэмсэн эмэгтэй бүрийг эрсдэлд оруулах хэмжээнд хүрч байгааг судалгааны дүн анхааруулжээ. Тухайлбал амьгүй дутуу төрөлт, жин багатай төрөлт, хатгалгаа бронхит, гуурсан хоолойн багтраа өвчин болон хүүхдийн нас баралт зэрэг нэмэгдэжх болсон нь судалгаагаар тогтоогдож байна. Манай улс утааны хор уршигийн тухай 40 гаруй судалгаа хийсэн байдагийн хамгийн сүүлийн үеийн судалгаа нь НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН хийсэн судалгаа болж, хамгийн бодит мэдээлэл ч болж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө