Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Буруу хооллолтоос шалтгаалсан таргалалт бүх насныханд байна

  Ч.Доржбат 2018-02-23 1178

 Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний тавдугаар судалгааг танилцуулах уулзалт боллоо. Энэхүү судалгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв НҮБ-ын дэмжлэгтэйгээр хийсэн байна. Судалгаанд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн найман дүүргээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 94 сум, 30 хороог хамруулжээ. Судалгаанаас харахад буруу хооллолтоос шалтгаалсан таргалалт бүх насныханы дунд байгаа ажиглагдсан байна. Тухайлбал 

 -Тав хүртэлх насны хүүхдийн 11,7 хувь нь илүүдэл жинтэй. 6-11 насны хүүхдийн 22,2 хувь нь илүүдэл жинтэй.  6,4 хувь нь таргалалттай,

-15-49 насны эхчүүдийн 46,2 хувь нь илүүдэл жин ба таргалалттай, 16,5 хувь нь тарган,

15-49 насны эрэгтэйчүүдийн 48,8 хувь нь илүүдэл жин ба таргалалттай, 14,6 хувь нь тарган байгааг тогтоосон байна.

  Тав хүртэлх насны хүүхдийн 26,6 хувь нь цус багадалттай.-Эхчүүдийн 16,1 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 21,4 хувь цус багадалттай. Мөн 6 сартайгаас 4 настай хүүхдийн 27,7 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 29,6 хувьд нь төмөр дуталттай.  Нийт өрхийн 78,9 хувь нь зохистой төвшинд иоджуулсан давс хэрэглэж байгаа бөгөөд баруун болон хангайн бүсийн хүн ам, жирэмсэн эмэгтэйчүүд иодын дутагдалд өртөх эрсдэлтэй байна гэсэн судалгаа гарчээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө