Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Тархи, мэдрэлийн системд архи хэрхэн нөлөөлдөг вэ

  admin 2018-02-21 2514

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлгээс тархи, мэдрэлийн системд архи хэрхэн нөлөөлдөг талаар энэхүү судалгаа, мэдээллийг гаргажээ.

 Тухайлбал, Ерөнхий боловсролын сургуулийн 12-17 насны 7000 хүүхдийн дунд явуулсан судалгаагаар 6.1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэх буюу олны хэлж сурснаар “Тасартлаа ууж үзсэн” гэж хариулжээ. Мөн ихэнх хувь нь “11 насандаа архийг анх хэрэглэж үзсэн” гэсэн байна.

Тэгвэл судлаачид архи хүний удмын санд дөрвөн төрлөөр нөлөөлдгийг баталжээ. Эцэг, эхийн бэлгийн эсийг гэмтээх, жирэмсэн эх согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл ургийн хөгжлийн явц гаждаг аж. Ялангуяа үр тогтсоноос хойш 57 хоногийн хооронд үр хөврөлийн эрхтэн хөгждөг бөгөөд энэ хугацаанд согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл төрөлхийн согогтой хүүхэд төрдөг нь судалгаагаар батлагдсан зүйл.

Мөн хөхүүл эмэгтэй архи хэрэглэвэл хөхний сүүгээр дамжин, хүүхдийн сэтгэц, оюун ухаанд нөлөөлнө. Сүүлийн хэлбэр нь нийгмийн хүчин зүйлээс шалтгаалдаг аж. Учир нь, архичны гэр бүлд төрж, өссөн хүүхэд сэтгэхүй болон хүмүүжлийн доголдолтой болох нь элбэг бөгөөджирэмсэн эх согтууруулах ундаа уух бүрт уусан архины 60-70 хувь нь урагт нөлөөлж, эрүүл бус хүүхэд төрөх үндэс болдог аж. Энэ нь үр удамд үзүүлж буй архины хамгийн том сүйрэл юм.

Тухайн хүний архи ууснаас хойших 2 минутын дараа архи нь ходоодоор шимэгдэж цусанд орно. Цус түүнийг биемахбодын бүх хэсэгт тараана. Хамгийн эхэнд их тархины гадрын эсүүд нэрвэгдэх тул болзолт хариу урвалын үйл ажиллагаа муудна. Их тархины гадрын духны эсүүдэд архи нөлөөлбөл сэтгэл хөдлөл өөрчлөгдөж хий баярлах, дэмий инээх, өнгөцхөн эргэцүүлэн боддог болно. Их тархи гадар тархины доод хэсгийнхээ ажиллагааг хянах чадвар нь зогсдог. Хүний цусан дахь архины өтгөрлийн хэмжээнээс мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны хямрал шууд хамаарна.

Цусан дахь архины өтгөрөл 0.04-0.05 хувь болбол их тархины гадар ажиллагаанд өөрчлөлт орох бөгөөд 0.01 хувь болбол хөдөлгөөнийг хянадаг тархины гүний хэсгийн үйл ажиллагаа хямарна. 0.02 хувь болоход хүний сэтгэл хөдлөлийг хянадаг тархины хэсэгт нөлөөлдөг. 0.03 хувь болох үед хүн орчин тойрноо мэдрэхээ болино. Гэхдээ ухаантай байх энэ үеийг архины мэнэрэл гэнэ. 0.04 хувьд хүрвэл хүн ухаан алдана. 0.06 хувьд хүрвэл хүн үхдэг байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө