Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Менингит өвчний талаар таны мэдэх ёстой 8 шинж тэмдэг

  admin 2018-02-19 5147

Менингет бол тархи болон нугасыг бүрхсэн хамгаалах хальсны хурц үрэвсэл юм. Бактериас болон вирусын гаралтай байж болох учир хүнээс хүнд ханиах, найтаах, үнсэх зэрэг замаар халдварлана. Дархлааны систем нь сул эсвэл аутоиммунны (өөрийн эд эсийг гадны эд эс гэж үзэн гэмтээх дархлааны гажиг) бэрхшээлтэй хүмүүс энэ өвчинд амархан өртдөг байна. Мөн шумуул зэрэг амьтанд хазуулж вирусын халдвар авч болох ба нялх, төрөөд удаагүй хүүхдүүд ийм байдлаар халдвар их авдаг. Ихэнхдээ ходоод гэдсэнд байх бактери халдварлах ба 1000 хүүхдийн 2 нь энэ өвчнөөр өвчилдөг байна. Мөн илүү том хүүхдүүд ч бас халдвар авдаг билээ. Менингит өвчний илрэх шинж нь ханиад, халдварт бусад өвчинтэй их төстэй, янз бүрийн байдлаар илэрч болно. Тийм учраас энэ өвчнөөр өвдсөн байж болох хүний шинж тэмдгийг сайн анхаарч, өвчний явцыг ажиглаж байх шаардлагатай юм. Доор менингитээс болж тохиолдох хамгийн их дэлгэрсэн зовиуруудыг танилцуулъя. Хэрвээ эдгээр шинж тэмдгүүд илрээд байдал сайжрахгүй эсвэл бүр дордвол та яаралтай эмчид хандах хэрэгтэй юм шүү.

1. Гэнэтийн чичрэг Гэнэтийн чичрэг нь чичрэх байдлаар илрэх ба энэ нь менингитийн шинж байж болох юм. Энэ тохиолдолд өвчтөний биеийн халуун маш өндөр болох ба халуун буулгахад их хэцүү байх болно. Ерөнхийдөө чичрэг нь байгалаас заяасан, элдэв өвчнөөс хамгаалах хэрэгсэл учир менингитийн өөр бусад шинж байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй.  

2. Дотор муухайрах, бөөлжих Хэрвээ гэдэс өвдсөн эсвэл хоол боловсруулах системийн ямар нэг хүндрэлтэй байвал бусад шинж тэмдгийг нь сайн анхаар. Магадгүй муудсан зүйл эсвэл хэт их тостой юм идсэн үү? Эсвэл ямар нэг тайлбарлах зүйл байхгүй, ойлгомжгүй гэнэтийн өвдөлт үү? Хэрвээ учир нь ойлгогдохгүй, янз бүрийн өвчний шинж илэрч байвал яаралтай эмчид үзүүл.  

3. Толгой өвдөх болон гэрэлд хэт мэдрэг байх Толгой нь өвддөг хүмүүс энэ хоёр зовлонг сайн ойлгоно. Хэрвээ таны толгой маш хүчтэй өвдөж, гэрэлд дэндүү их мэдрэг байвал энэ нь зөвхөн толгой өвдөлтийн нэг хэлбэр байж болно. Мөн дээрх өвчин дангаараа болон хосолсон байдлаар илрэх нь менингитийн бас нэг шинж юм шүү.  

4. Тууралт Хүний бие дээр элдэв тууралт үүсэх нь менингитийн бас нэг тод илрэх шинж юм. Мэдээж харшил болон бусад зүйлээс болж тууралт гарч болно. Хэрвээ та харшил болон бусад зүйлээс болж тууралт гарлаа гэж бодохгүй, итгэлгүй байвал тест хийж болох ба эмчид үзүүлэх хэрэгтэй. Цэвэрхэн шилэн аяга аваад туурсан газраа чанга дарах ба тууралт алга болтол дарна. Хэрвээ тууралт бусад арьстай адил зэвхийрч, цайрч байвал менингит биш. Харин тууралт алга болохгүй бол эмчид яаралтай үзүүлээрэй.  

5. Хараа муудах Менингит нь хүний биеийн хэд хэдэн үйл ажиллагаанд нөлөөлөх учир олон янзын үйл ажиллагааны доголдол илэрдэг. Зарим менингит туссан хүмүүсийн хараа муудах нь бий. Менингитийн өөр бусад шинж илрээгүй ч хараа муудсан тохиолдолд эмчид хандах хэрэгтэй. Учир нь хараа муудах гэдэг бол маш олон хүнд өвчний илрэх хэлбэр байж болох учир эмчид шалгуулж үзүүлэх нь зөв юм.  

6. Брудзинскийн хамшинж Менингитээр өвчилсөн үедээ хүүхдүүд зарим нэг онцлог шинжтэй болдгийг Польшийн эмч Юзеф Брудзинский анзаарч мэджээ. Хүүхдийн хүзүүг урагш цээж рүү нь тонгойлгоход хүүхдийн өвдөг тэр даруй нугардаг байна. Ийм нөхцөлд хөл эргээд тэнийхгүй ба татаж эхэлнэ. Харин толгойг хэвийн байдалд оруулахад л хөл тэнийж, сулардаг байна. Ийм шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмчид үзүүл.  

7. Унтаа болон орон зайн баримжаа муудах Өвчтэй хүн унтаа, орон зайн баримжаа алдсан мэт байвал яаралтай эмчид үзүүлээрэй. Иймэрхүү шинж тэмдгийг анхаарахгүй өнгөрүүлж огт болохгүй. Хэрвээ хүн менингиттэй нөхцөлд ийм шинж илрэн, ямар нэг арга хэмжээ авахгүй бол ком-д орох магадлал эрс нэмэгдэнэ.  

8. Хатуу хүзүү Хэрвээ та ямар нэг гэмтэл аваагүй л бол хөдөлгөхөд хэцүү, хатуу хүзүү нь менингитийн шинж юм. Хэрвээ менингит мөн бол энэ нь тархины хамгаалах хальс хөөсөн, үрэвссэн гэсэн үг. Илэрч байгаа шинжийг тодорхойлоход үргэлж хэцүү байдаг билээ. Ихэнх тохиолдолд өөр бас нэгэн шинж давхцан илэрдэг. Тийм учраас та эргэлзэж гайхсан нөхцөлд шууд л эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан