Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Чихэвч их зүүх нь ямар "хортой" вэ

  admin 2018-02-06 1433

Чихэвчээр дуу сонсож, гадны дуу чимээнээс ангид байж ажилдаа төвлөрдөг хүмүүс олон байдаг. Тэгвэл чихэвч ажилд тустай ч эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Та үүнийг уншаарай.

-Хөгжим сонсохдоо байнга чихэвч хэрэглэх нь хүнийг сонсголын бэрхшээлтэй ч болгож болохыг эрдэмтэд баталсан.

-Чихэвчээ чанга сонсох нь мэдрэлийн эсийг гэмтээдгийг Их Британийн эрдэмтэд судалгаандаа өгүүлжээ. Чихэвч чанга байх үед 110 децибел буюу тийрэлтэт хөдөлгүүрт онгоцных шиг чичиргээн мэдэрдэг байна. Магадгүй та хэсэг хугацаанд дүлийрч, яваандаа сонсголын чадвараа бүрэн алдах аюултай.

-Чанга дуу чимээ нь тархины эд, эсийг хамгаалдаг торлог бүрхүүлийг гэмтээнэ.

-Чихэвчээр чанга хөгжим сонсох нь гадна орчноос өөрийгөө тусгаарлах нэгэн арга ч их дуу чимээ зүрхэнд муугаар нөлөөлдөг. Нэг л мэдэхэд таны зүрхний хэмнэл алдагддаг болсон байна. Яваандаа зүрхний шигдээс ч болж мэднэ.

-Чанга дуу чимээ хоол боловсруулах эрхтэнд ч муу нөлөө үзүүлнэ.

-Чихэвчээр чанга хөгжим сонсч яваад осолд орж амиа алдах тохиолдол маш их байдгийг уншигч та мэдэх биз ээ. Хүн хөгжим сонсч байхдаа анхаарал нь сарниж, бодолд орсон байдаг учир орчноо мэдрэх чадвар нь муудна. Замын хөдөлгөөнд оролцоход хамгийн чухал зүйл бол орчноо мэдрэх, дуу чимээ сонсох чадвар гэдгийг мартаж болохгүй.

-Чихэвч их хэрэглэдэг хүн ганцаардмал, зожиг болдог байна.

-Та чихэвчнээсээ салахгүй бол удахгүй анхаарал төвлөрөлт муутай, мартамхай, мунгинасан нэгэн болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө