Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“Амны хөндийн эрүүл мэнд” сургалт зохион байгуулав

  admin 2018-01-31 1767

Бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газраас олон талт арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. Дээрх ажлын хүрээнд нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Боловсролын газар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүүр, ам судлалын сургууль, “Гүүд Нейборс” ОУТББ хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, шүд зөв угаах дадлыг хэвшүүлэх зорилгоор “Амны хөндийн эрүүл мэнд“ сэдэвт сургалтыг энэ сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтанд Чингэлтэй дүүргийн 50, Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирал, сургалтын арга зүйч, нийгмийн ажилтан, багшаас бүрдсэн нийт 120 хүн оролцов. Энэхүү сургалтаар сургуулийн бага ангийн хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр боловсруулсан “Амны хөндийн эрүүл мэнд“ гарын авлага, түүний агуулгыг танилцуулсан.

Сонгогдсон сургуулийн бага ангийн багш нар “Амны хөндийн эрүүл мэнд“ сургалтыг үргэлжлүүлэн сурагч нартаа болон тэдний эцэг, эх асран хамгаалагч нарт зохион байгуулж, үр дүнг тооцон ажиллах юм.

Цаашид энэ туршлагаар нийслэлийн бусад сургуулийн багш нарыг сурган, тэднээр дамжуулан бага ангийн хүүхэд, эцэг эхэд түгээн дэлгэрүүлнэ гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө