Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Ерөнхий мэргэшил судлал, сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй” сэдэвт сургалт болж байна

  admin 2018-01-31 1009

Хоёр жилийн өмнө Эрүүл мэндийн сайд тушаал гаргаснаар Анагаах ухааны их сургуулийг дүүргэж төгсөгчдийг “Ерөнхий мэргэшил судлал”  чиглэлд дахин сургахаар болсон. Энэ сургалт 2017-2018 оны хичээлийн жилд эхэлжээ. 

Ерөнхий мэргэшил судлал, сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “Анхан болон хоёр дахь шатлалын эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн багтай хамтран зохион байгуулж байгаа юм. Сургалтаар Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагуудын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн, эмнэлзүйн чадамжид суурилсан байдлаар хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах арга зүйг эзэмшүүлэх юм. Сургалтад Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эрдэмтэн багш нар, Орхон, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмнэл зүйн сургагч багш болон төгсөлтийн дараах сургалт эрхлэгч 19 байгууллагын сургалтын албаны ажилтнууд  нийт 50 хүн оролцож байна.

 Сургалтыг Японы 4 судлаач багш удирдан явуулж байгаа юм. Сургалтын үр дүнд Ерөнхий мэргэшил судлал үндсэн мэргэшлийн сургалтын хөтөлбөрийн төслийг боловсруулан хэрэгжүүлэхээр зорьж байгаа гэлээ. Сургалт 2 өдөр үргэлжилнэ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө