Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хавдрыг илт илрүүлэхийн тулд хуульчилж өгөх хэрэгтэй гэж үзжээ

  Б.Отгон 2018-01-18 1299

Манай улсад хорт хавдрын 80 хувь нь хожуу үедээ оношилогдож байна. Иймээс хамгийн түгээмэл тохиолдож байгаа ходоод, элэг уушги умайн хүзүү  гэсэн 4 төрлийн хавдрыг эрт оншилж, илрүүлэх чиглэлд  кампанит ажил өрнүүлэх үүдээс Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Дамба-Очир санаачилсан байна.  

Хорт хавдрыг  эрт илрүүлэх чиглэлээр хуульчилж өгөх шаардлагатай гэж үзээд орон нутагт хорт хавдрыг оношлох багаж төхөөрөмж суулгахаар хуулийн төсөлд тусгажээ.Эхний жилд оношилгоо шинжилгээний багаж тавихад 71 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Үүний 40 орчим тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авна. Дараа дараагийн жилээс 38 гаруй тэрбум төгрөгийг жил бүр төсөвт суулгахаар заасан байна.  

 Ингэснээр гэснээр таван жилийн дараа хорт хавдрын тоо буурна гэж тооцоолсон байна.2016 оны байдлаар манай улсад  хорт хавдрын 80 хувь хожуу үедээ оношлогдсноос болж 60 хувь тухайн жилдээ амь насаа алдаж, 5991 хүн шинээр өвдөж, 4112 хүн амь насаа алдсан нь өдөр бүр 16 хүн өвдөж, 11 хүн үрэгдэж байгааг илтгэж байгааг хууль санаачилагч хэллээ Гэхдээ одоогийн байгаа Эрүүл мэндийн даатгалын хуулиар энэ зохицуулалт байгаа учраас дэмжих боломжгүй гэж Байнгын хороо үзсэн. Одоо байгаа хуулиар Эрүүл мэндийн даатгалын сангаас цогц хэлбэрээр санхүүжүүлж байгаа.Энэ хуулийг батлавал дахиад эрүүл мэндийн даатгалын хуульд өөрчөлт орохыг салбарын сайд нар хэлж байлаа

Гэхдээ одоогийн байгаа Эрүүл мэндийн даатгалын хуулиар энэ зохицуулалт байгаа учраас дэмжих боломжгүй гэж Байнгын хороо үзсэн. Одоо байгаа хуулиар Эрүүл мэндийн даатгалын сангаас цогц хэлбэрээр санхүүжүүлж байгаа.Энэ хуулийг батлавал дахиад эрүүл мэндийн даатгалын хуульд өөрчөлт орохыг салбарын сайд нар хэлж байлаа

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Пёнчан-2018
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан