Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Давсны хэт их хэрэглээ нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна

  Б.Уянга 2018-01-11 1898

Монгол хүний давсны дундаж хэрэглээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөс 2.5 дахин өндөр /11,5 гр/ байгаа. Үүнээс шалтгаалан, артерийн даралт ихсэх, цус харвалт зэрэг зүрх судасны өвчлөл буурахгүй байгаа нь эрүүл мэндийн статистик дүн, хүн амын дунд хийсэн халдварт бус өвчлөл, хоол тэжээлийн судалгааны дүн нотлоод байна. ХХААХҮЯ холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг энэ оноос хоёр үе шаттайгаар зохион байгуулах юм байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2010 онд гаргасан судалгаагаар жилд дунджаар 1.7 сая хүн давсны хэрэглээнээс болж нас барсан гэсэн судалгааг гаргажээ. Харин ДЭМБ-аас гаргасан 2017 оны судалгаанд жилд дөрвөн сая хүн нас барсан байна. Мөн давс их хэрэглэснээр ходоодонд хеликобактери үржих орчин бий болгодог аж. Уг бактери нь ходоодны салстыг гэмтээх, шарх үүсгэж улмаар хавдар болох нөхцөлийг бүрдүүлдэг байна. Эрдэмтдийн судалгаагаар ходоодны хавдар нь хеликобактертай хүмүүсийн дунд их байна гэдгийг тогтоогджээ. Түүнээс гадна бөөрний чулуу, гуурсан хоолойн багтраа, яс сийрэгжилт, чихрийн шижин үүсэхэд  нөлөөлдөг. ДЭМБ-ийн байгууллагаас 2010 онд давсыг хэрэглээг бууруулах албан ёсны мэдэгдэл гаргасан. Тухайлбал насанд хүрсэн хүн хоногт 5 грамаас илүүтэй давсыг хэрэглэхгүй байхыг анхааруулжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө