Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Амьсгалын замын өвчлөлийн дийлэнх шалтгаан нь агаарын бохирдол болж байна

  Г.Бадамлянхуа 2018-01-11 1032

Агаарын бохирдол, утааны асуудал та, бидний эрүүл мэндэд шууд хамааралтай. Нийслэл хотын утаа 80 хувиар буурвал нарийн ширхэгт тоосонцор 50 орчим хувиар буурах судалгааг мэргэжилтнүүд гаргажээ. Улаанбаатар хотын иргэд, тэр дундаа гэр хорооллын иргэдэд нэн түрүүнд тулгамдаж  байгаа энэ асуудлыг шийдэж чадвал амьсгалын замын өвчлөл дагаад эрс буурах юм. Иймээс Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл утааг бууруулах ажлын хэсгийнхний хамтаар хүн амын төвлөрөл ихтэй, утааны голомт болсон СХД-т ажиллалаа. Тэрээр Эко түлш боловсруулах үйлдвэр болон Баянхошуу дэд бүтэц байгуулах ажлын явцтай танилцсаны дараагаар СХД-ийн эрүүл мэндийн төвийн 3-р амбулаторийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Баянхошууны салбараар өдөртөө 800-1000 хүн үйлчлүүлдэг. Нийтдээ дүүргийн 100 мянгаад хүн амд үйлчилж, ачаалал ихтэй ажилладаг байна. 1985 онд ашиглалтад орсон хуучны барилгаа шинэчилж, орчин үеийн эмчилгээний төв болгох, тоног төхөөрөмжөө сайжруулахаас эхлээд асуудал их байгааг салбарын сайдад хэлж байлаа.

СХД-ийн нийт айл өрхийн 27 хувь нь л орон сууцтай, үлдсэн 70-аад хувь нь гэр хорооллынх байдаг байна. Хүн амын дийлэнх хувь нь ядуу. Амьжиргааны түвшин тааруу байдал нь эрүүл мэндийн байдалтай салшгүй холбоотой, өвчлөл өндөр байдаг байна. Мөн энэ дүүрэгт жилдээ 1000 гаруй иргэн шилжин ирдэг гэлээ. Үүнээс шалтгаалан эмнэлэг жилээс жилд ачаалал ихтэй ажиллаж байгааг хэллээ. Хангалттай тоног төхөөрөмж байхгүй, барилга байгууламж хуучирч муудсан, дулааны хангамж муу гэдгийг эмч, ажилчид хэлж байна. Энэ бүхнийг цогцоор нь шийдэхэд төсөв санхүүг нэмэгдүүлэх шаардлагатай. 2020 он хүртэл төсөв санхүүг шат дараатай нэмж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхээ салбарын сайд Д. Сарангэрэл хэлж байлаа.

Амьсгалын замын өвчлөлийн дийлэнх шалтгаан нь утаа, агаарын бохирдаол байдаг. Хэрэв энэ асуудлыг шийдэж чадвал өвчлөл багасаж эрүүл мэндийн салбарын төсвийг 66 сая доллараар бууруулах тооцоо, судалгаа байгааг Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл хэлж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө