Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монгол улсын хэмжээнд жилд 4000 орчим сүрьеэгийн тохиолдол бүртгэгддэг

  Б.Уянга 2017-11-21 370

Монгол улсын хэмжээнд жилд 4000 орчим сүрьеэгийн тохиолдол бүртгэгддэг. Харин үүний 10 хувийг хүүхдийн өвчлөл эзэлдэг байна. Тиймээс дан ганц эрүүл мэндийн салбар бус бүх нийтээр уг өвчинтэй тэмцэх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна.  Эрх баригчид, шийдвэр гаргагчдыг оролцуулсан өргөн бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг, үндэсний сургалт зохион байгуулж нийтийн анхаарлыг чиглүүлнэ гэж мэдэгдлээ.

Сүрьеэ нас барахад хүргэдэг амь насанд аюултай 10 өвчний нэг. 2016 оны байдлаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөлийн түвшингээр Монгол улс 3-рт орж байна. Нийт тохиолдлын 58,6 хувь нь УБ хотод, 39,7 хувь нь аймаг орон нутаг, 1,7 хувь нь хорих байгууллагад бүртгэгджээ.  Насны хувьд 15-24, 25-34 мөн 65-аас дээш насныханд илүү байна.  Тиймээс олон нийтийн анхаарлыг хандуулсан томоохон сургалт, хэлэлцүүлгийг өрнүүлэх шаардлага байгаа гэж эрүүл мэндийн салбарынхан үзэж байна.

Хэдийгээр уг өвчин бүрэн эдгэрдэг хэдий ч жилд дунджаар 200 гаруй хүн нас бардаг байна.  Хувь хүний хариуцлагагүй үйлдэл, дутуу эмчилгээ зэрэг нь эмэнд дасалтай сүрьеэг үүсгэж энэ нь цаашлаад амь насанд халтай нөхцөл байдал үүсгэдэг тухай мэргэжилтнүүд ярилаа.

Нийгмийн өвчинтэй бүх нийтээрээ тэмцэх ёстой. Тиймээс олон нийтийг хамруулсан шийдвэр гаргагчдын оролцоог нэмэгдүүлье сургалт зохион байгуулж хэлэлцүүлэг өрнүүлэхээр болжээ.  Олон улс ч сүрьеэ өвчинтэй тэмцэх ажил өрнүүлээд байгаа учраас энэ жишгийг дагах учиртайг хэлж байна.

Үндэсний сургалт хэлэлцүүлгийг Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, ХӨСҮТ зохион байгуулж эрүүл мэндийн салбарын болон бусад албаны нийт 170 гаруй албан тушаалтан оролцохоор болжээ. 11 сарын 23-24ны өдрүүдэд Блю Скай төвд зохион байгуулагдана.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан