Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Суудлын ажилтай хүн бүрт тус өвчин “заналхийлж” байна

  М.Даваадулам 2017-07-26 5099

Магадгүй суудлын, офисын ажил “гэм зэмгүй”, биед амар хялбар мэт санагдаж магадгүй. Мэдээж туйпуу үүрснээс хөнгөн! Гэхдээ сул тал ч бий. Суудлын ажил бие махбодь, эрүүл мэндэд “хор учруулж” байгаад эмч нар санаа зовних болжээ.

Чухам ямар өвчин “заналхийлж” байна вэ?

Эхлээд бяцхан сорил давж, таны хувьд санаа зовних хэрэгтэй эсэхийг тодорхойлъё.

“Өгзөг мэдээ алдах” буюу “унтаа” өгзөгний хам шинж. Удаан суудаг ажилтай хүмүүс тус хам шинжээр өвчлөх магадлал өндөр байдаг. Удаан хугацаанд хөдөлгөөнгүй сууснаар, өгзөгний булчин суларч, цаашлаад булчин зүгээр л “ажиллах ёстойгоо мартдаг” байна.

Ингэснээр бүсэлхий, өвдөг, ташаа зэрэгт өвдөлт үүснэ. Өгзөгний булчин бол хүний бие организмд “амортизатор”-ын үүрэг гүйцэтгэдэг. Өгзөгний булчин суларснаар бие махбодид даралт буруу хуваарилагдаж, цаашлаад ноцгой бэртэл ч дагуулах эрсдэлтэй.

Танд “унтаа” өгзөгний хам шинж илэрсэн эсэхийг хялбар шалгах боломжтой. Босч зогсоод, нэг хөлөө өргөөрэй. Өргөсөн хөлийн ташаа доош нугарч байвал, өгзөгний булчин суларсны шинж.

Хэрэв та суугаа ажилтай бол, дараах зөвлөмжүүдийг дагаарай:

  • Хэт удаан суулгүй, ширээнийхээ араас босч, хөлөө хөдөлгөж, алхаж байгаарай. Эсвэл зүгээр босоод зогсоход хангалттай.
  • Шатаарай алхаж байгаарай,
  • Өгзөгний булчин ажиллуулсан дасгал хийж хэвшээрэй: суулт, сунгалт, г.м.,
  • Ширээний ард суухдаа хөлөө нэг нэгээр нь ээлжлэн өргөж байгаарай,
  • Бэлтгэлийн бөмбөг аваад, гэртээ байхдаа сандал дээр биш, бөмбөгөн дээр суух нь таны эрүүл мэндэд тустай.
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан