Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ХАРШЛААС ЭРТ СЭРГИЙЛЭХ НЬ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ

  Г.Болорсүх 2017-06-24 1839

Тоосны, ургамлын, хоолны, савангийн үнэртний, халуун, хүйтний  тэр ч бүү хэл үрийн шингэний ч харшил бий. Зуны улиралд эхэлж шарилж мэтийн ургамал соёолох цаг ургамалын харшилтангуудын хувьд "үнэхээр там" болдог.  Найман настай балчраас наян настай буурал хүртэлх бүх насны хүмүүсийг ялгалгүй хамардаг харшил гэж чухам юу вэ? Аллерги буюу харшил гэдэг нь төрөл бүрийн гадны биетийн эсрэг бие махбодийн үзүүлж буй ердийнхөөс илүү хүчтэй, эмзэг хариу үйлдэл юм. Гадны биет анх удаа биед нөлөөлөхөд  дархлааны систем ажиллаж уг гадны биетийг эсэргүүцэж, хамгаалахад өөрийгөө бэлтгэдэг.Тухайн гадны биет дахин биед орсон үед гистамин  болон бусад хорт бодисыг ялгаруулж цусанд оруулдаг. Уг бодис цусанд орсноор өргөсөж, харшлын шинж тэмдэгүүд илэрдэг.Биеийн дархлааны систем тухайн хорт бодисыг бүрэн эсэргүүцэж устгаж чадаагүй тохиолдолд харшил, харшлын өвчнүүд үүсдэг байна.Харшлын урвал нь хэрхэн хаана үүссэн зэргээс хамаарч шинж тэмдгүүд илэрч эхэлдэг.Харшлын шалтгаантай хамрын үрэвсэл,нүдний  салстын үрэвсэл, арьсны үрэвсэл, бүр хүндэрсэн тохиолдолд  гуурсан хоолойн багтраа  үүсч болох аюултайХаана ямар эрхтэн гэмтээснээс шалтгаалан нус гоожих, хамар битүүрэх, нүд улайх нулимас гоожих, арьсан дээр тууралт гарах, загатнах, улайх, эсвэл хуурайших, өвчин хүндэрч гуурсан хоолойн багтраа үүсч эхэлсэн бол амьсгал авахад хүнд болж, бачуурах хоолой боох зэрэг шинж тэмдэг илэрдэг.Тэр ч бүү хэл харшлын шок тохиолдож болно. Энэ нь цөөн тохиолдох боловч аюултай хүндрэл бий. Ихэвчлэн эм, тариа хоол зэргээс үүсдэг гэнэтийн огцом, хүчтэй илэрдэг энэ харшлын урвал амь насанд ч аюул учруулах эрсдэлтэй.  

 Юунаас болж харшил үүсэв, ямар эрхтэнг гэмтээсэн бэ? гэдгээс шалтгаалан хамар битүүрэх, нүд улайх, нулимс гоожих, арьсан дээр тууралт гарах,  арь улайх зэрэг олон шинж тэмдэгүүд илэрдэг. Эхний үед эдгээр шинжүүд нь ямар нэг харшил үүсгэгчийн хэрэглэсний дараа илрээд түүнийг хэрэглэхээ зогсоомогц арилдаг.  Энэ үед нь  анхаарал тавьж тухайн зүйлийг хэрэглэхгүй байх, мэргэжлийн эмчид үзүүлж, харшлын сорил тавиулан  харшил үүсгээд байгаа зүйлийг нарийн тодорхойлуулж, оношийг зөв тогтоолгох  шаардлагатай.Нэгэнт харшилтай болсон бол түүнийг тууштай эмчлүүлэх шаардлагатай. Хамгийн түрүүнд та яг юунаас харшилтай  гэдгээ мэлэж байх шаардлагатай. Харшлын бусад өвчнөөс ялгагдах нэг онцлог нь харшил үүсгэдэг хүчин зүйл нь байхгүй юмуу үүсэхгүй бол тухайн хүн яг л эрүүл хүн шиг  харагддаг. Жишээ нь ургамлын харшилтай хүн зөвхөн шарилж цэцэглэх 2-3 сарын хугацаанд шинж тэмдэг илэрч зовиур нэмэгддэг. Гэхдээ  хичнээн энэ хугацаатай давхцсан ч тухайн хүнд харшил төрүүлдэг ургамлаасаа хол байж чадвал харшил хөдөлдөггүй.Тоосны харшилтай хүнд өвчин үүсгэгч нь тоосны хачиг байдаг бөгөөд ямар ч их тоостой байсан уг тоос , шороон дотор тоосны хачиг байхгүй бол харшил хөдөлгөхгүй. Дээр дурдсанаар харшил үүсгэгчид гистамин хэмээх хорт бодисыг ялгаруулж цусанд оруулдаг тул харшлынг үндсэн эмийн эмчилгээ нь энэ бодисыг багасгахад чиглэсэн эмүүдийг хэрэглэх байдаг. Харшлын өвчний явц, шинж  тэмдэг, хүнд хөнгөний зэргээс  эмчилгээний тактик хамаардаг. Түүнээс гадна хамрын битүү арилгах, нүд улайлтыг дарах, арьсны үрэвслийг намдаах зэрэг эмчилгээ хийх боловч ихэнхи тохиолдолд энэ нь шинж тэмдэг арилгах эмчилгээ болдог.

Харшлын өвчнөөс урьдчилан сэргийлэлт бүр бага наснаас эхлэх ёстой. Хүүхдийн диатез  хэмээх эмгэг байдал нь харшлын суурь болдог.  Харамсалтай нь  манай ихэнхи эцэг эхчүүд чихрийн хордлого гээд онц ач холбогдол өгөхгүй тохиолдол бий. Таны хүүхэд диатезтэй бол эртхэн эмчлүүлж арга хэмжээ авахыг зөвлөе. Учир нь багадаа үүссэн эмгэг байдал нь даамжирсаар  том болоод харшлын өвчтэй болох магадлалтай.Харшлын өвчнүүд удамших хандлагатай байдаг.  Өөрөөр хэлбэл таны эцэг эх, эмээ өвөө тань харшилтай бол танд ч бас үүсэх магадлал өндөр байдаг. Хэрэв тийм бол та тэднийхээ юунаас харшилтай болохыг нь мэдэж байх, өөрөө ч харшлын эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.  Хэрэв та өөрийнхөө харшилдаг зүйлийг олж мэдсэн бол тэр зүйлийг хэрэглэхгүй байх, хэрэглэхээс зайлсхийх нь урьдчилан сэргийлэх чухал аргын нэг болно. Та харшлын өвчнөөр өвдөөгүй байсан ч та юунаас харшилдаг, юу таарддаггүй, ялангуяа эм тариа хийлгэж байсан үедээ харшил өгч байсан бол түүнийхээ талаар мэдээлэлтэй байх нь чухал.    

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан