Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хорт хавдрын улмаас жилд 9 сая хүн хорвоог орхиж байна

  М.Даваадулам 2017-02-04 1740

Өнөөдөр Хорт хавдартай тэмцэх өдөр. НҮБ-ын санаачилгаар 2005 оноос эхлэн энэ өдрийг албан ёсоор тэмдэглэх болсон байна. Энэ өдрийг угтан ДЭМБ хорт хавдрын өвчлөлийн талаарх шинэ тайлангаа танилцууллаа.

“Жилд 8.8 сая хүн хорт хавдрын улмаас хорвоог орхиж байна. Тэдгээрийн дийлэнх нь бага, дунд орлоготой орнуудын иргэд. Хорт хавдрын өвчлөлийг хожуу үе шатанд нь илрүүлэн оношилж байгаа нь байдлыг улам хүндрүүлж байна” гэж ДЭМБ-ын тайланд дурджээ.

Хорт хавдрыг эхэн шатанд нь оношилж илрүүлбэл бүрэн эмчлэх боломжтой гэдгийг ДЭМБ онцолж байна.

Хорт хавдартай гэж оношлогдсоноос хойш 5 жилд эсэн мэнд амьдарч байвал эдгэсэн гэж тооцдогийг тус байгууллага тэмдэглэлээ.

2016 оны судалгаагаар, хорт хавдраар хорвоог орхигсдын дийлэнх нь өвчлөлийн 3-4 дэх шатандаа байжээ. “Хорт хавдрыг эрт шатанд нь оношилсноор, бүрэн эдгэх боломжтой. Мөн хорт хавдрын эсрэг эмчилгээний үнэ төлбөр нь харьцангуй бага байх боломжтой” гэж ДЭМБ-ын Халдварт өвчин, хөгжлийн бэрхшээл, хүчирхийлэл болон бэртлээс сэргийлэх хэлтсийн дарга Этьен Крюг хэлж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө